Бүгд найрамдах Солонгос Улсад ажиллаж байсан монгол иргэн тус улсын иргэдэд зодуулж, нас барсан гэх мэдээлэл өнгөрсөн оны зургадугаар сард гарсан. Тодруулбал, БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод тус хэрэг гарсан гэх. Улмаар талийгаачийг нас барснаас нь олон хоногийн дараа гэрээс нь олсон байдаг. Гэвч тус хэргийг БНСУ-ын цагдаагийн газраас хэрэгсэхгүй болгож хаасанд гэрийнхэн нь гомдолтой байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд ямар тусламж үзүүлж байгаа талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүнээс тодрууллаа.
-БНСУ-д ажилладаг монгол иргэн цалингаа авч чадахгүй байсаар 2021 оны зургадугаар сард гэртээ нас барсан гэх мэдээлэл бий. Талийгаачийн ар гэрийнхэнд ямар тусламж, дэмжлэг үзүүлж байна вэ?
-2021 оны зургадугаар сард БНСУ-д монгол иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид тус хэрэгт анхнаасаа онцгой анхаарч, талийгаачийн эгчийг ирэх бүрд уулзаж, цагдаа, прокурор, хүний эрхийн холбоо болон өмгөөллийн үйлчилгээ авахад нь хамт явж, тусалдаг. Талийгаачийн хэргийг дахин шалгаж өгөхийг ар гэрийнхэн нь шаарддаг. Бид иргэний хүсэлтийг тухай бүрд нь албан бичгээр хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн. Гэвч ар гэрийнхэн нь манай байранд ирж, зохисгүй үйлдэл гаргах, хашхирах, үйлчлүүлж буй иргэдийн тайван байдлыг алдагдуулдаг. Тиймээс ойр орчинд үйлчлүүлж буй иргэд цагдаа дууддаг. Бид консулын хуулийн дагуу үйлчилгээ явуулдаг. Бидэнд хийж чадах, чадахгүй ажил гэж бий. Талийгаачийг гаднын нөлөөгүй нас барсан гэх үндэслэлээр хаасан байна лээ.
-БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэд нэмэгдэхийн хэрээр тэдэнтэй холбогдох гэмт хэрэг, эрсдэл нэмэгддэг. БНСУ-д жилд хэчнээн иргэн амиа алдаж байна вэ?
-БНСУ-д жил ойролцоогоор 40 орчим иргэн амиа алддаг гэх мэдээлэл бий. Үүний шалтгаан нь авто осол, амиа хорлох, гэнэтийн шалтгааны улмаас ихэвчлэн амиа алдсан байдаг. Монголчуудын хэрэгт холбогддог шалтгаан нь архитай холбоотой.
-БНСУ-д албан бусаар ажилладаг хэчнээн хүн байна вэ?
-БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээр 55 мянган монгол иргэн тус улсад амьдарч байна. Үүнээс бүртгэлгүй, визний хугацаа нь хэтэрсэн 17 мянган иргэн байна. Солонгос Улсад ирж байгаа монгол иргэд нэмэгдэж байгаа. Зарим өдөр гурван онгоц буж байна. Иргэд Солонгос Улсад ирэхдээ аялалын зорилгоо зөв, тодорхой бичиж, хилийн байцаагчийн асуултад зөв хариулахад хилийн зөрчил гарахгүй.
-Консулын газарт өдөрч хэчнээн иргэн үйлчлүүлдэг вэ?
-Бид зөвхөн монгол иргэдэд үйлчилдэг учир Монголын амрах, ажиллах цагийн хуваарийн дагуу ажилладаг. Манайд өдөрт 70-130 иргэн үйлчлүүлдэг. Гэрлэлтээ батлуулах, цуцлуулах, виз мэдүүлэх, өмгөөлөгч авах зэрэг бүх үйлчилгээний дэмжлэг үйлчилгээг авдаг.
| Б.ТЭНҮҮН: БНСУ-Д ЖИЛ 40 ОРЧИМ МОНГОЛ ИРГЭН АМИА АЛДДАГ |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |