Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, харьяа байгууллагуудын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөв боловсруулалт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан 200 гаруй төрийн албан хаагчийг Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал гэсэн цогц агуулгын хүрээнд арга зүйгээр хангах хоёр өдрийн сургалт семинарыг зохион байгуулж байна.
Монгол Улс хязгаарлагдмал нөөцөө илүү үр дүнтэй, үр ашигтайгаар оновчтой хуваарилж, урт, дунд хугацааны хөгжлийн зорилгодоо амжилттай хүрэхийн тулд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий. Энэ шаардлагад үндэслэн Сангийн яамнаас Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан үр дүнд суурилсан төсөвлөлтийн маягт, зааврыг боловсруулан туршилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоёр дахь жилдээ үр дүнд суурилсан аргачлалаар төсвөө боловсруулан, гүйцэтгэж байна.
Түүнчлэн бодлого төсвийн уялдааг хангах үүднээс Эдийн засаг, хөгжлийн яам нь “Улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Аймаг нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Хөгжлийн зорилтод хөтөлбөр боловсруулах аргачлал”-ыг тус тус баталж, үр дүнд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд байна.
Дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төсөл гурав дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, харьяа яам, орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Төслийн талаарх ерөнхий мэдээлэл
Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн зорилготой. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулахад чиглэнэ.
Европын Холбооны тухай
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрх, түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай
Тус хөтөлбөр нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
| “ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” сургалтыг зохион байгуулж байна |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |