Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол Драй Милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нийт 60 хуурай сүү, аарцны цехийн санхүүжилт болох 14,9 сая ам.долларын санхүүжилтийг хэсэгчлэн олгохоор шийдвэрлэж, тус компанитай холбогдох Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулжээ. 2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр 4,000,000 ам.доллар, 2017 оны зургадугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.доллар, 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 7,560,000 ам.долларын санхүүжилтийг тус тус бүрэн олгосон байна.
"Монгол драй милк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчил үүсгэсэн тул банк тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт зээлийн өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлтийг хүргүүлж, Ерөнхий прокурорын газраас 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр нийт 17,8 сая ам.доллар буюу 47,7 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийг СДБ-ийн ИХАШШ-д гаргасан.
Өнгөрсөн хугацаанд тус шүүх хурал 27 шалтгааны улмаас 17 удаа хойшилсон. Тухайлбал:
Банк нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран тус хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа гурван удаа нэмэгдүүлсэн ба 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр нийт 21,582,072.66 ам доллар буюу 74.0 тэрбум төгрөгийг нэхэмжилж, банк хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн ба шүүхийн зүгээс банкийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.
Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, шүүхээс “Монгол драй милк” ХХК-иас 58.4 тэрбум төгрөгийг гаргуулж Хөгжлийн банканд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаанд буй ашигт малтмалын хоёр тусгай зөвшөөрлөөс бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Хөгжлийн банк нь СБД-ийн ИХАШШ-ийн дээрх шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр товлогдсон боловч хариуцагчийн зүгээс өмгөөлөгч, гуравдагч талаас төлөөлөгч “МУХБ-ны гэх 80 хүн, дөрөв хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан”-д оролцож байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан юм. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч хурлыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр товлосон.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр болж, хуралдаанд талууд мэтгэлцээний журмаар оролцлоо. Тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөгжлийн банк болон МУЕПГ-ын хамтарсан 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэхэмжилсэн дүнгээр буюу нийт 21,582,072.66 ам доллартай тэнцэх 74.0 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэлээ.
“Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” болох 60 хуурай сүүний үйлдвэрийн төсөл нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа ба төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого бодит баримтаар баталгааждаггүй.
| Хөгжлийн банк “Монгол драй милк” ХХК-аас зээлийн эргэн төлөлтөд 74.0 тэрбум төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэр гарлаа |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |