Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж буй билээ. Энэ хүрээнд Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалж, Туул голын тохижилтод нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Сөүл хотын дундуур 40 км орчим үргэлжилдэг Хан мөрний эрэг дагуу 11 цэцэрлэгт хүрээлэн байдаг. Жилд дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог байна. Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах, бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газар болжээ. Одоо эдийн засаг, худалдаа, үйлчилгээний томоохон бүс болон өргөжсөн байна. Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Туул голыг Хан мөрөнтэй ижил байдлаар сувагчлах, амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх ёстой. Ингэснээр ундны усны нөөц нэмэгдэж, Улаанбаатар хотын хуурайшилт, тоосжилт багасч, агаарын чийгшил нэмэгдэж, гол дагасан газрын үнэлэмж өсдөг.
Анх Хан мөрний бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн хэвшилтэй хамтарч, хот нь санхүүгийн дэмжлэг үзүүлжсэн. Хан мөрний жилийн урсгал зардалд 123 тэрбум вон төсөвлөдөг юм билээ. Бүтээн байгуулалтыг хийхдээ 139 тэрбум воны төсөвт өртгөөр ТЭЗҮ-ийг гаргаж, хотоос нь 42 тэрбум воныг санхүүжүүлж, үлдсэнийг хувийн хэвшил гаргажээ. Ингээд иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг эрэг дагуу байгуулсан.
Эхний 10 жил аж ахуйн нэгжүүдээс татвар, хураамж авалгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, сүүлийн 20 жилд татвар авч, 30 жилийн хугацаанд концесс хэрэгжүүлсэн байна.
Засгийн газар, хотын түвшинд асуудлаа нэгтгэж, хувийн хэвшилтэйгээ хамтарч, гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ажиллаж байгаа.
(5).jpg)
| Д.Сумъяабазар: Туул голыг Хан мөрөнтэй ижил байдлаар сувагчлах, амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх ёстой |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |