Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг уурч Б.Жаргалангаас зуны цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар тодрууллаа.
-Энэ жил цасан болон шороон шуургатай хүйтэн хавар боллоо. Харин энэ сард цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-Өнгөрсөн өвөл температурын хэлбэлзэл ихтэй байлаа. Нэгдүгээр сард Ховд, Өмнөговийн зарим сумдаар нэмэх хэм хүрч дулаарсан. Харин хүйтэрсэн үед Завханы Отгонд шөнөдөө -50 хэм давж хүйтэрсэн. Хаврын хувьд дээр хэлсэнчлэн салхи шуурга ихтэй, хүйтэн жиндүү хавар болж байна. Энэ сард Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд их нууруудын хотгор орчмоор олон жилийн дунджаас ахиу, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Зуны саруудад баруун болон говь төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар агаарын температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөв гарсан.
(12).jpg)
-Энэ жил баруун бүсийн нутгаар зуншлага ямар болох төлөвтэй байна вэ?
-Баруун аймгуудын ихэнх нутгаар энэ сард олон жилийн дунджаас хүйтэн, Их нууруудын хотгор орчмоор хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар дунджийн орчим байх бол зургадугаар сард Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы баруун, Говь-Алтайн ихэнх нутаг болон Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дээрх бүс нутгаас харьцангуй бага байх төлөвтэй. Харин долдугаар сард баруун аймгуудын сумдаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага буюу ялангуяа нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.
-Төвийн бүсийн нутгаар хур тунадас элбэгтэй байх урьдчилсан төлөв гарсан гэсэн. Үнэн үү?
-Тавдугаар сар болон зургадугаар сард төвийн аймгуудын нутгаар цаг агаарын температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарсан байна. Харин долдугаар сард ихэнх нутгаар агаарын температур болон хур тунадас мөн дунджийн орчим байх төлөвтэй. Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хэсгээр дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд нийт нутгаар дунджийн орчим байна.
-Зүүн бүсийн нутгаар хур тунадас хэр орох вэ?
-Зүүн бүсийн нутгаар тав, зургаа, долдугаар сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Харин тав болон долдугаар сард нутгийн өмнөд хэсгээр буюу Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадастай бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
-Сүүлийн жилүүдэд говийн нутгаар зуншлага тааруу байсан. Харин энэ жил ямар байх төлөвтэй байна вэ?
-Агаарын температурын хувьд тавдугаар сард олон жилийн дунджийн орчим, зургаа болон долдугаар сард дунджаас дулаан байна. Энэ сард Дорноговийн нутгаар, зургаа, долдугаар сард ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага тунадас орох таагүй төлөв гарсан. Өнгөрсөн жил төв болон зүүн зүгийн нутгаар бороо хур элбэгтэй байсан бол энэ зун төв болон зүүн зүгийн нутгаар дунджийн орчим, баруун болон говийн бүс нутгаар бороо хур багатай, хуурай байх төлөв ажиглагдаж байна.
| Б.ЖАРГАЛАН: ЭНЭ ЗУН ТӨВИЙН НУТГААР БОРОО ЭЛБЭГ, БАРУУН, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДААР ХУР БАГАТАЙ, ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА |
|
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |