Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодоржоос мал сүргийг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх талаар тодрууллаа.
-Малыг ээмэгжүүлнэ гэж сүүлийн үед нэлээд яригдаж байна. Ер нь малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх нь ямар үр дүн, ач холбогдолтой вэ?
-Хөрс эрүүл бол хүнс эрүүл гэдэг шиг хүнс эрүүл байхын гол үндэс нь тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл юм. Одоо цагт бүх л салбарт аливаа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой байдаг болсон. Тэгвэл бид Монголын эдийн засгийн гол суурь болж буй мал аж ахуйн салбараас гаргаж байгаа бүтээгдэхүүний гарал үүслийг маш тодорхой болгох хэрэгтэй. Хэний, хаанахын, ямар үүлдрийн, ямар чанартай гэх зэргээр гарал үүслийг нь тодорхой болгох шаардлагатай. Үүний тулд малыг вакцинжуулалт, тарилга туулгалтад хамруулна. Хамруулаад орхичихоор эрүүл болчих уу гэдэг нь өөрөө асуудал. Тэгэхээр үүний тулд ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Ялган тэмдэглэж бүртгэлжүүлнэ гэдэг нь ээмэгжүүлнэ гэсэн үг. Ээмэглэнэ гэхээр малын чихэнд гархи зүүгээд л орхичих мэт буруу ойлголт яваад байна. Тухайн малыг ээмэглээд тэр ээмгэн дээрх кодыг бүртгэл мэдээллийн санд шивчихнэ. Үүний дараа малыг халдварт болон шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилга, туулга хийгээд мөн л энэхүү системд мэдээллийг нь оруулаад явна. Ингэснээр баталгаатай болно.
Малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангана
Бид таваарын малаа ээмэглэж, бүртгэлжүүлэх ёстой. Манай улс 5.5 сая толгой үхэртэй. Үхэр бол таваарын мал. Тэгэхээр сүргийн бүтцээ сайжруулж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэгцээг хангаад экспортод гаргахын тулд бид олон улсын худалдааны гэрээ буюу гадаад худалдан авагчийнхаа шаардлагыг биелүүлэх ёстой. Жишээлбэл, үйлдвэрээс эцсийн хэрэглэгчид очиход тухайн мах хаанахын, ямар гарал үүсэлтэй, эрүүл гэдгийг нь баталгаажуулж чадах юм бол малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэлэмжийг нэмэгдүүлж чадна. Нөгөө талдаа хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэдэг утгаараа улсын тусгаар тогтнолд маш их ач холбогдолтой.
-Малыг ээмэгжүүлж, бүртгэлжүүлэх бол зөвхөн энэ жилээс эхлүүлж байгаа ажил биш юм билээ. Архангай аймгийн хувьд бүртгэлжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна?
-Мэргэжлийн байгууллагын хувьд малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг 100 хувь дэмжиж байгаа. Анх 2010 онд Монгол мал хөтөлбөрийн хүрээнд мал сүргээ бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байсан. Тэр үед алдаа, оноо байсан. Бүртгэлийн систем нь төгөлдөржөөгүй, тодорхой бус байсан учраас Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, иргэн Гомбодоржийн малыг ээмэглээд л орхичихсон юм. Одоо бол ээмэглээд бүртгэлээ гэхэд бүх мэдээлэл Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ороод явна. Манайхаас бусад оронд эр сувай мал гэж байдаггүй. 1990-ээд оноос өмнө нэгдэлд эр сувай мал гэж байгаагүй шүү дээ. Хээлтэгч, хээлтүүлэгч мал гэж байсан. Манай аймгийн тухайд нийт мал сүргийн 50 гаруй хувь нь эр сувай мал болоод байна. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь хэрэгцээлнэ, зах зээлд борлуулна л гэсэн үг. Ингэхийн тулд малынхаа бүртгэлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах нь зүйтэй. Өмнөх алдаанаас туршлага сууж, тодорхой дүгнэлт гаргасан. Цаашид хэрхэн үр дүнтэй болгох, хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудал маш чухал.
-Энэ ажилд малчдын оролцоо чухал байх?
-Малчдын амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй. Хэдийгээр Үндсэн хуульд зааснаар мал төрийн хамгаалалтад байгаа ч хувийн өмч шүү дээ. Тэгэхээр бид хүнсэндээ хэрэглэж байгаа, амь амьжиргааны эх үүсвэр болсон малыг бүртгэлжүүлж, эрүүл гэдгийг баталгаажуулахын тулд малчдын оролцоо зайлшгүй чухал. Эхний ээлжид улсынхаа бүх үхэр сүргийг ээмэгжүүлнэ. Дараа жилээс гарсан төлийг малчид өөрсдөө мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ээмэгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулна. Энэ бол төрөөс нэг удаа л хийх ажил. Өөрөөр хэлбэл, улс малчдад нэг удаа боломж олгож байгаа юм.
| П.ГОМБОДОРЖ: МАЛЫГ ЭЭМЭГЛЭНЭ ГЭХЭЭР ЧИХЭНД НЬ ГАРХИ ЗҮҮГЭЭД Л ОРХИЧИХ МЭТ БУРУУ ОЙЛГОЛТ БАЙНА |
|
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |