Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт болон УБТЗ-ын удирдлагууд өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчидтэй уулзалт хийж мэдээлэл хийлээ. Салбарын сайд С.Бямбацогт “Зам тээврийн салбарын үйлчилгээ хүрдэггүй, хүртдэггүй нэг ч хүн байхгүй. Манай салбар бол хүнд үйлчилдэг салбар юм. Тийм болохоор ил тод, нээлттэй, авлига хүнд суртлаас ангид байх ёстой. Аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг нэгдүгээрт тавьж ажиллах ёстой. Тиймээс энэ 2023-оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага үр дүнг тооцох жил болгон зарлалаа. Энэ хүрээнд дараах тулгуур таван зорилгоо тодорхойлсон байнаа” гэв.
ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ
Замаа ч чанартай барья, байгаа замаа ч цаг тухайд нь засвар арчлалтыг чансаатай сайн хийж даац хэтрүүлдэг байдалтай хатуу тэмцье гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Авто замын барилгын норм, нормативыг шинэчилж 1274 км хатуу хучилттай авто зам, 230 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. УБ-ДАРХАН чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ замын ажлыг дуусгахын төлөө ажиллана. Нийт 107 км авто замын их засвар /Дундговь-Өмнөговь, Хэнтий, Чойр, Өвөрхангай-Баянхонгор/ 311 км авто зам 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлнэ. Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ. Нутгийн зам: 173,4 км авто замын төслийн ажлыг үргэлжлүүлнэ.
ХӨГЖЛИЙН СУДАС-ТӨМӨР ЗАМ
Төмөр замын тээврийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна. 35,0 сая тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Хөдлөх бүрэлдэхүүн: 20 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлнэ. Замын-Үүд-Эрээн: хоногт дунджаар 16,0 галт тэрэг хүлээлгэн өгнө.
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян-Сайншанд өртөөг өргөтгөнө. Холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт 1,399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуун сухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна. Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлнэ.
АЯ ТУХТАЙ, АГААРЫН ТЭЭВЭР, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ
Иргэний нисэхийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна. Агаарын тээврээр 20,0 мян.тн ачаа тээж, 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ.Үүнээс олон улсын чиглэлд 1 сая 50 мянга, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэнэ. Энэ оны 06 дбугаар сард АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Хамгийн сүүлд Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан бол энэ ондоо нэмж Австрали, Кувейт, Грек зэрэг 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Орон нутгийн нислэгийг сэргээж, есөн чиглэлд тогтмол нислэгтэй болно. Дотоодын нислэгийн тарифыг 40%-иар хямдруулна. Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын зургаан онгоц оруулж ирнэ. Эхний ээлжинд ирэх тавдугаар сард МИАТ компани өргөн биетэй онгоц оруулж ирэхэд бэлэн болоод байна.
АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН АВТО ТЭЭВЭР
Улс хоорондын 34,0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ. Улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулна. Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, тооллогыг хийж мэдээллийн санг бүрэн шинэчлэнэ. Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг таван улстай байгуулна. Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-г холбосон транзит тээврийг эхлүүлээд байна. АНУ, ХБНГУ, БНХАУ зэрэг улсын Тээврийн яамтай санамж бичиг байгуулна. УИХ-аар дугуйт тээврийн олон улсын хэлэлцээрийг соёрхон батлуулж Монгол Улсад автомашин, түүний тоног төхөөрөмж, эд ангийг үйлдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүллээ.
ТҮГЖРЭЛГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГО
Салбарын нэгдсэн флатформтой болж төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулна. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулах ажил хийгдэж байна. Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж хүнд суртал, авлигаас ангид байлгана. Нийт 94 үйлчилгээг бүрэн цахимжуулж салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгоно.
Агаарын тээвэр
Нислэгийн тоо давтамж: Монгол-Япон хоорондын нислэгийн давтамжийг долоо хоногт 26 байсныг нийт 62 давтамж болгон нэмэгдүүлэв. Монгол-Тайландын хооронд нислэгийн давтамж долоо хоногт 10 удаа байсныг нийт 28 давтамж болгон нэмэгдүүлсэн.
Монгол-Турк хооронд давтамж нийт зургаа байсныг нийт 34 буюу зургаа дахин нэмэгдүүлсэн. МИАТ компани, Туркиш эйрлайнс хоёр 16 чиглэлд Код-шэйр хийснээр манай иргэд болон, гадаадын жуулчид Хойд Америк, Европ, Ойрхи Дорнодын орнуудад хямд тарифаар, шууд нисэх боломжтой болсон. Улаанбаатар-Бээжин чиглэлд долоо хоногт тал тус бүр 21 удаагийн давтамжаар нислэг үйлдэх эрхтэй. Өнгөрсөн хоёрдугаар сард Солонгосын талтай хэлэлцээр хийж, хоёр улсын хооронд долоо хоногт 44 нислэгтэй байсныг 80 болгож нэмэгдүүллээ. Мөн БНСУ-ын гурван хотоос Монгол руу шинээр тогтмол нислэг шууд үйлдэх боломжтой боллоо. Дотоодын агаарын тээвэрлэгчид 2022 онд 13 агаарын хөлгийг шинээр оруулж ирсэн. Өмнө нь Монголын авиакомпаниудыг олон улсын нислэгийн шугамд томилохдоо хүсэлтийг нь үндэслэн яамнаас шууд тушаал гаргадаг байсан. Энэ нь хэн нэгэнд давуу эрх олголоо, нууцаар томиллоо, ашиг сонирхолын асуудал гарлаа хэмээн нилээн хэл ам дагуулдаг байсан бол одоо дотоодын таван компани маань өөрсдөө бүгдээрээ нийлж суугаад хоорондоо зөвшилцөөд нэгдсэн нэг шийдвэрт хүрсэний дараа томилгоо хийдэг зарчимд шилжүүлсэн.
ТӨМӨР ЗАМ
Үндэсний төмөр замын сүлжээний урт 2,964.9 км болж 40 хувиар нэмэгдлээ. Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусч, төмөр замаар хийх экспортын хоёр болон гурав дахь гарцтай болсон. Замын-Үүд Эрээний боомтоор нэвтрэх ачаа, чингэлгийн хэмжээг нэмэгдүүлжээ. Вагон хуваарилалтыг олон нийтэд ил тод, цахим системд шилжүүлж төмөр замын экспортын ачааны тарифыг 15-аас 20 хувиар нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд УБТЗ олон жил хуримтлагдсан алдагдлаа нөхөх, үйлчилгээгээ чанаржуулах, эхний ээлжинд 280 км хос төмөр замтай болох, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замыг өргөтгөн шинэчлэх, урсгал зардлаа бууруулах замаар 16 МЯНГАН ТӨМӨР ЗАМЧДЫНХАА ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ эдийн засгийн боломж бололцоо бүрдээд байна.
АВТО ЗАМ
Өнгөрсөн 2022 онд шинээр 483 КМ АВТОЗАМ, 500 МЕТР ГҮҮР ашиглалтад оруулсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын нийт урт 7.833 КМ болсон. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Монгол Улсыг урд хойд хөрш, Ази Европтой холбосон АН-4 буюу 745 км авто замын хоёр дахь коридор нээгдсэн. Арвайхээр "Хүйтний хөндий"-н 57 КМ авто замын их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн таван аймгийн иргэд тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдсэн. Улаанбаатар хотын Налайх, Тэрэлж, Хоолт, Түргэний гүүр, Хөшгийн хөндий, Эмээлт гэсэн нийт таван төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулсан.
АВТО ТЭЭВЭР
Тээврийн зардал 20 дахин буураад байна. Авто тээврээр хийх ачааны импортын 59%-ийг Замын-Үүд боомт дангаараа эзэлж байна. Жолооч тээвэрчдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, экспортын нүүрс тээврийн жишиг тарифыг нэмэгдүүлсэн. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимаар авдаг болгож, экспортын тээврийн хэрэгслийн оношилгоог газар дээр нь зохион байгуулдаг болгон хэвшүүлжээ.
| С.Бямбацогт: Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, том оврын зургаан онгоц оруулж ирнэ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |