Нэгдсэн Үндэстний байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2010 оны тайланд Монгол Улсыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дамжин өнгөрүүлэгч улс гэж үзсэн байсан бол 2014 онд хэрэглэгч улс гэж дүгнэсэн. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогдон шалгагдсан бөгөөд холбогдогчдын 92.3 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд 143.043 хүний нэг удаа мансуурах хэмжээний эм, бодис хураан авч хууль бус хэрэглээг таслан зогсоосон ба 2022 онд 58.639 хүний нэг удаагийн хэрэглээг хураан авснаар тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон этгээдүүдээс гэмт хэрэг, зөрчил үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг судлахад 80 орчим хувь нь эх сурвалжгүй, нотлогдоогүй мэдээлэлд итгэх, найз нөхдөө даган дуурайх, эрүүл мэнд, нийгэмд учруулах хор уршиг, хууль эрх зүйн үр дагаврын талаар мэдлэггүй улмаас анх удаа хэрэглэж үзсэн нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас хориглосон мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйлийг зориулалтын бусаар хэрэглэн тухайн бодисын хамааралтай болохоос аль болох эрт үед нь илрүүлэх, ажлыг зорилго болгон ажиллахын зэрэгцээ өсвөр насны хүүхэд залуучуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, хорт зуршлаас ангид байлгах, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулснаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 42 хувиар буурч, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйл зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон эрүүл мэндийн байгууллагад холбон зуучилсан. Цаашид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газруудтай хамтран энэ онд “Анзаар” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллахын зэрэгцээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх 116 тусгай дугаарын утсыг ажиллагаанд оруулж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Каннабис нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг, олдоц ихтэй мансууруулах бодис бөгөөд НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газрын 2021 оны тайланд 2030 он гэхэд хөгжиж буй орон буюу эдийн засгийн хувьд бага хөгжилтэй орнууд дахь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчдийн тоо 43 хувиар нэмэгдэх хандлагатай байна гэж дүгнэсэн байна⁵. Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр тархсан “НҮБ-аас олсны ургамлыг конвенцоос хассан учраас хэрэглэхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэл тархаж байгаа тул нийгэмд буруу ойлголт төрүүлж байна.
Мансууруулах эмийн комиссын 63 дугаар чуулганы сэргээгдсэн хуралдаан 2020 оны арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрийн хооронд хуралдсан. Уг хуралдааны дүнд 2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц” 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-уудын жагсаалт дахь олсны ургамал, түүний нэгдлүүдийн хяналттай холбоотой зөвлөмжүүдийг хүргүүлсэн байсныг хэлэлцсэн. Уг зөвлөмжүүдээс санал хураалтаар 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас “каннабис болон каннабисийн резин“-ийг хассан боловч уг конвенцын нэгдүгээр жагсаалтад байдаг бөгөөд мансууруулах зорилгоор ашиглах нь хатуу хориотой. Манай улсын хувьд олон улсад каннабисыг зөвшөөрсөн гэх ойлголтыг буруугаар ойлгох хүмүүс цөөнгүй байна. Олон улсад каннабисын хэрэглээг зөвшөөрөх байдал нь хоёр янз байна. Тухайлбал: Анагаахын шинжлэх ухааны үүднээс CBD нь бүрэн судлагдаагүй бодис бөгөөд дэлхийн 195 улсаас 39 улс нь каннабисыг зөвхөн эмнэлгийн болон шинжлэх ухааны зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хэдий ч 2018 онд АНУ-ын Хар тамхитай тэмцэх агентлаг (DEA)-ын “Хяналтад байдаг бодисын акт”-аар өндөр эрсдэлтэй бодис хэмээн хориглосон. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд каннабисд тавих хяналтыг эргээд хатуу хэлбэр шилжүүлэх болсон. Монгол Улсын Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэгт 1-20 жил хүртэл эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг зохицуулалттай юм.
| КАННАБИСЫГ ОЛОН УЛСАД ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ АЛБАН ЁСООР ЗӨВШӨӨРӨӨГҮЙ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |