Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр боллоо.
Хуралдааныг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрбээр "Хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд нэлээдгүй ажил, арга хэмжээг Үндэсний зөвлөлийн гишүүд болон бусад төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласан болохыг онцолж, 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээнээс дурдсан юм.
Тухайлбал, Улсын хэмжээнд нийт 1879 гаруй эрх зүйн хөтчийг бэлтгэн чадавхжуулсан бөгөөд эдгээр эрх зүйн хөтөч нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажилласан. Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаараар 1546 иргэнд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх Чатбот үйлчилгээгээр 548 иргэнд, мессежбот үйлчилгээгээр дамжуулан “Гэр бүлийн хүчирхийллийн талаар” нийт 2500 иргэнд тус тус хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн.
Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй нийгэм форум, Иргэдийн оролцоо II төсөл, ХБНГУ-ын Хансс-Зайделийн сан, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага зэрэг донор байгууллагатай хамтран эрх зүйн сургалтын платформ, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”, “Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт” зэрэг олон ажлыг зохион байгуулсныг онцолсон" юм.
Үндэсний зөвлөлийн хуралдаанаар үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2022 оны биелэлт болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар гишүүд хэлэлцэж, цаашид гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах замаар хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.
Хуралдааны төгсгөлд Үндэсний зөвлөлийн даргаас гишүүдэд хандаж, эрх зүйн мэдлэг, мэдээллийг бага наснаас нь эхлэн олгох, мэдээллийн усргалуудын уялдаа холбоог сайжруулахаас гадна шинэлэг санал, санаачилга гаргахад онцгой анхаарч бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж ажиллах үүрэг, чиглэлийг өглөө
| Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |