Монгол болон хөрш зэргэлдээх улс орны эрдэмтэн судлаачид болон туулийг сонирхон судалдаг олон улсын эрдэмтэн судлаачдын санаачилга, хүчин чармайлтаар “Төв Азийн тууль симпозиум”-ыг 1997, 2013 онд хоёр удаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. “Төв Азийн Тууль” I, II симпозиум, их наадамд Монгол Улсаас гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казахстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, туульчид оролцож байсан юм.
Өнгөрсөн хугацаанд эрдэмтэн судлаачид маань туулийн өвийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил гүйцэтгэсэн нь туулийн өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс соёлын биет бус өвийг хамгаалах хүрээнд туулийн олон талт баялаг байдлыг бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг.
Монгол Улсын төр болон эрдэмтэн судлаачдын зүгээс туулийн өвийг хамгаалах чиглэлээр багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч оршин тогтнох чадварыг дордуулж байгаа асуудал цөөнгүй байна. Ялангуяа туулийн өвийг өвлөн уламжлагчдын тоо өдөр ирэх тусам цөөрч, туулийн орон зай алсрах зэрэг санаа зовоож буй цөөнгүй асуудал байна. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх тул Соёлын яамнаас туулийн баялаг байдлыг түгээн дэлгэрүүлэх болон оршин тогтнох чадварын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр туульчид, эрдэмтэн судлаачидтай хамтран энэхүү симпозиумыг зохион байгуулж байна.
Цаашид “Монгол Тууль” өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, өвлөн уламжлагчид, судлаачид болон оролцогч талуудтай бүхий л чиглэлээр хамтран ажиллах юм. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хаан үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв хамтран зохион байгуулж байна.
| “ТӨВ АЗИЙН ТУУЛЬ” III СИПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |