Хэдхэн хоногийн өмнө “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд өртөөгөөр Хятадын талд түүхэндээ анх удаа 17 галт тэрэг өгсөн явдал нь ковид цар тахлын улмаас сульдаж тамирдсан Монгол Улсын эдийн засгийг идэвхтэй дэмжиж, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг харуулсан. Цаашдаа экспортын галт тэргийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийн талаар “УБТЗ” ХНН–ээс тодрууллаа.
-Монгол Улсаас төмөр замаар гарч байгаа экспортын ачааны 90 гаруй хувийг гүйцэтгэдэг Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар экспортын тээврийн хэмжээг өсгөх нь Монгол Улсын санхүүгийн үзүүлэлт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татвар, валютын орлого нэмэгдэх үндсэн нөхцөлүүдийн нэг юм. УБТЗ цаашдаа галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх бодлоготой ажиллаж байна. УБТЗ-аар зөвхөн энэ жил 48 сая тонн ачаа тээвэрлүүлэх экспортын захиалга ирсэн нь цаашдаа галт тэрэг солилцоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
УБТЗ-ын хувьд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд хүчин чадлаа өсгөх шаардлагатай бүхий л арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлж ирсэн. Энэ жил л гэхэд Замын-Үүд-Шаргын овоо хооронд хос зам тавьж байгаагаас гадна Замын-Үүд-Эрээн хоорондын нарийн царигийн төмөр замыг мөн хос болгох ажлыг хийж байна. Энэ ажлыг хийснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өснө. Мөн гол замын гурван зүтгүүр авч тээх хүчин чадлаа нэмэгдүүллээ. Түүнчлэн, УБТЗ-ын удирдлага удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Хятадын төмөр зам Эрээн өртөөний ачаа хүлээн авч боловсруулах хүчин чадлыг энэ жил нэмэгдүүлэх өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийсэн. Ийнхүү гадаад болон дотоод талдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсээр байна.
Цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд Орос-Монгол-Хятад гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр хоногт солилцох галт тэрэгний тоогоо албан ёсоор тохирох шаардлага үүссэн. Жил бүр хуралдаж ачаа тээврийн хэмжээгээ тохирдог энэхүү хэлэлцээрээр өнөөдрийг хүртэл хоногт 14 галт тэрэг өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөхөөр тохирсон байдаг. Энэ нь өнөөдөр жил бүр өсөн нэмэгдэж байгаа экспортын тээврийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тийм учраас энэ асуудлыг гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр удахгүй нааштайгаар шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэж хариуллаа.
| “УБТЗ” ХНН: Галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, эдийн засгаа идэвхтэй дэмжинэ |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |