Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Токио хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн зургадугаар чуулганд оролцов. Олон улсад нэр хүндтэй удирдагчид, манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөллийг оролцуулан жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг энэхүү чуулганыг Япон Улсын Засгийн газраас 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Гэвч өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд дэлхий дахиныг хамарсан цар тахлаас шалтгаалан 2019 оноос хойш уг арга хэмжээг зохион байгуулах боломжгүй байсан юм.
Энэ удаагийн чуулганыг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нээн үг хэлж, Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Ёханнессон, Молдав Улсын Ерөнхийлөгч Майя Санду, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Финлянд Улсын Ерөнхий сайд Санна Марин, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Андерн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сима Бахус нар оролцож эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөөгийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярив.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Бацэцэг Өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцон үг хэлж жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хэрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр манай авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар онцлон тэмдэглэв.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс нэр хүндтэй эмэгтэй удирдагчид, салбарын манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөлөл, мөн залуучууд оролцдог бөгөөд дэлхий дахинд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, чадавхыг сайжруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг томоохон арга хэмжээ болж төлөвшөөд байгаа юм.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэйчүүдийн зургадугаар чуулганд оролцлоо |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |