Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газрын гурван улирлын тайлан, түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох олон улсын төсөл, Аудитын чанарын баталгаажуулалт сайжруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны төлөвлөгөөний явцыг хэлэлцлээ. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн үйл ажиллагаа, Монголбанкны активын бүтэц, түүний төрөл, актив хөрөнгийн талаар болон Монголбанкны Хяналтын зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжүүд, тэдгээрийн биелэлт, явцын талаарх мэдээлэл сонсож, харилцан санал солилцов.
Монголбанкны Дотоод аудитын газарт хэрэгжээд дуусаж буй олон улсын төслийн хүрээнд аудитын үйл ажиллагааг олон улсын хандлага, өнөөгийн шаардлагад нийцүүлэх талаар хэд хэдэн чухал алхмууд хийгдсэнийг МБХЗ анхааралдаа авч тэдгээрийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаар тохиров. Эрсдэлийг урьдчилан тооцох, үнэлэх, улмаар түүнд суурилж аудит явуулах, мэдээллийн технологийн аудитыг нэвтрүүлэх, зөрчил дутагдалд шинжилгээ хийж, арилгах арга замыг тогтоож байх, Монголбанкнаас аливаа хууль, эрх зүйн ажилд оролцохоос эхлээд нийт ажлын дотоод үйл явцын мөрдөлтийн байдлыг тогтоох тухай ОУВС-ийн шаардлага, тайлан мэдээллийг агуулга талаас нь боловсруулах шинэ загвар, дотоод аудитын шинэчилсэн дүрэм, гадаадын зөвлөхийн санал зөвлөмж зэрэг ажлын сайн эхлэлүүдийг ажил хэрэг болгох зорилт тулгарч байна. Эдгээр ажлын үр дүн эцсийн дүндээ Дотоод аудитын газрын хараат бус, бие даасан байдал, ажлын чанараас хамаарах болно гэдгийг МБХЗ цохон тэмдэглэв.
Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн ажлын мэдээллийг сонсож, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд нийцүүлэн олон улсын төлбөр тооцоог саадгүй, эрх зүй, олон улсын хэм хэмжээнд явуулахад онцгой анхаарч, арилжааны банкуудаас шинэ зах зээл, найдвартай харилцагчдыг олж хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлж байхыг МБХЗ-ийн гишүүд зөвлөв.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ажлын хувьд энэ ажлын чиглэл, зөвлөмжийг олон улсын хэмжээнд гаргадаг ФАТФ-аас авсан нааштай үнэлгээг ахиулах, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба бие даасан, орон тооны мэргэжлийн байгууллагын хувьд салбар, байгууллага хоорондын уялдааг хангах, ажлын явцыг Үндэсний зөвлөл, түүний бүрэлдэхүүн байгууллагуудад тогтмол мэдээлж, тэдний дэмжлэгийг авах, эрх зүйн болон бодлогын зарим баримт бичгийг эцэслэн батлуулах ажлыг түргэтгэх, олон улсын шинэ нөхцөлд үүсч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлох зэрэг ажлууд хийгдэж байгааг анхааралдаа авлаа.
Монголбанкны активын хөрөнгийн зарцуулалт, байршлын талаарх мэдээлэлтэй МБХЗ-ийн гишүүд танилцаад, актив хөрөнгө, зээлийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлж ажиллах зөвлөмж өглөө. Ялангуяа дотоодын үнэт цаасаарх хөрөнгө оруулалт, зарим авлагуудын эргэн төлөлтөд илүүтэй анхаарахыг сануулав.
Мөн Монголбанкны Дотоод аудитын газраас Монголбанкны Хяналтын зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжүүд, тэдгээрийн биелэлт, явцын талаарх мэдээллийг нэгтгэн танилцуулсан. Монголбанкны Хяналтын зөвлөл нь 2017-2022 оны хооронд Монголбанкны удирдлага болон холбогдох газар, нэгжүүдийн удирдлагуудад 10 удаагийн тогтоолоор нийт 31 санал, зөвлөмж, зургаан удаагийн хурлын тэмдэглэл, мэдээгээр нийт 13 санал, зөвлөмж, гурван удаагийн албан бичгээр нийт зургаан санал, зөвлөмжийг нийт 50 заалт бүхий санал, зөвлөмжийг хүргүүлсэн байна. Хэрэгжилтийн түвшин өндөр гарсан хэдий ч хэрэгжилт дутуу зарим зөвлөмжийг МБХЗ дахин авч үзэхээр шийдвэрлэв.
| Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |