Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Уг хөтөлбөрийн хүрээнд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гурван томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хүрсэн үр дүнг цаашид үргэлжлүүлэх талаар оролцогч байгууллагуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлсэн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл гэхэд өнгөрсөн хугацаанд сайн засаглал, төвлөрлийг сааруулах зарчим, төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой, тодорхой хуваарилах асуудлыг холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах чиглэлээр үр дүнтэй ажилласан байна. Орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлд томоохон ахиц гарсан. Тиймээс уг хөтөлбөрийг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх том шинэчлэлийн эхлэл гэдэгт оролцогч талууд санал нэгдэж байв.
Үүнээс гадна Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд ХЗДХЯ-тай хамтран “Иргэдийн оролцоо”, НЗДТГ, Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Манай улсын хувьд орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдтэй зөвлөлддөг боловч ардчилсан шийдвэр гаргах үйл явц хязгаарлагдмал байсан. Мөн нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас гэр хороолол тэлж, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэх асуудал нийслэлийн удирдлагуудын хувьд тулгамдсан асуудал болсон. Эдгээр хүндрэлийг шийдвэрлэхийн тулд уг хөтөлбөрөөр дамжуулж дэмжлэг үзүүлж, талууд амжилттай хамтран ажилласан гэдгийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр, “Хөтөлбөрийн эхний үе шат буюу 2012-2015 онд хүрсэн үр дүн болох “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн, өргөжүүлснээр бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөн. Үүний адилаар 2015 оноос хойш буюу хөтөлбөрийн хоёр, гурав дахь үе шатанд бий болсон чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цааш өргөжүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн талаар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри өөрийн улсын болон олон улсын сайн туршлага, техник туслалцаа үзүүлэх зэргээр хөтөлбөрийн гурван үе шатанд нийт 17 сая швейцар франкийн дэмжлэгийг үзүүлсэн. Монголын талын хамтрагч байгууллагууд болон Азийн сангаас өнгөрсөн хугацаанд тодорхой санхүүжилтийг гаргаж, хамтран үр дүнтэй ажилласан гэдгийг тэмдэглэлээ.
| Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |