Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сибастиен Сүрүн, БНФУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Каринь Пүжэ нарыг өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, БНФУ-тай 1996 онд батлан хамгаалах салбарт харилцаа тогтоож, 2014 онд хоёр улсын батлан хамгаалах яамд хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр байна. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас төлөвлөсөн ажлууд хойшлогдсон хэдий ч өнгөрсөн зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга” уулзалт болон “Хааны эрэлд” олон улсын сургуульд төлөөлөгчдөө оролцуулсан явдалд талархаж буйгаа илэрхийлье. Цаашид хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд дээд, дунд түвшний төлөөлөгчдийн айлчлалыг тогтмолжуулах, БНФУ-ын цэргийн сургуулиудад монголын цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн сургах, тоог нэмэгдүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх, ҮБХИС-ийн франц хэлний сургалтыг сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, ирэх онд Батлан хамгаалах яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.
БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сибастиен Сүрүн хэлэхдээ, “Эрхэм сайд та, биднийг хүлээн авч, уулзаж буйд талархал илэрхийлье. Манай Элчин сайдын яамны зүгээс хийж чадах зүйл нь Монгол Улсын тусгаар тогтносон, бие даасан байдлыг дэмжих явдал билээ. Учир нь Монгол, Франц хоёр улс дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэж, нэгдэж байна. Өчигдөр миний бие ҮБХИС болон Таван Толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвүүд хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, өндөр ач холбогдолтой сургалтын бааз юм. Ирэх онд хамтран хийж хэрэгжүүлэх олон ажлууд дээр тантай санал нэгдсэндээ баяртай байна. Ирэх онд “Хааны эрэлд” олон улсын сургуульд өргөн хүрээнд оролцох болно” гэдгээ уламжиллаа.
| БНФУ “Хааны эрэлд” олон улсын сургуульд өргөн хүрээнд оролцоно |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |