Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр “Хот, хөдөөгийн зохист хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын төсвийн захирагч бүр салбарын нэгж байгууллагын албан хаагчдынхаа 10 хувиас доошгүйг орон нутаг руу шилжүүлэх бодлогыг барьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт мөн үүрэг болголоо” хэмээв. Мөн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын гаргасан саналын дагуу нийслэлийн бүтцийг дахин тодотгосныг тэрбээр онцоллоо. Ингэхдээ нийслэлийн гурван агентлагийг татан буулгаж, тэдний үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон байна.
Нийслэлд тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ зэрэг асуудлаар ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
“Замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийтийн тээврийн бодлогын шинэчлэлд бид онцгой анхаарч байна. Хамгийн сүүлд 2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийснээс хойш үүн дээр анхаарч, улсын болон нийслэлийн төсөвт тусгаагүй бидний алдаа байгаа. 2023 оны төсөвт бид нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг баталсан. Үүгээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн компаниудын парк шинэчлэлийг хийнэ. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж хамтарч, оновчтой, зөв, нэгдсэн менежмент хийхэд Засгийн газрын зүгээс бодлогын шинэчлэлд оролцож дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр автобусны хүрэлцээ болон явах чиглэлийн оновчгүй байдал зэрэг асуудал шийдэгдэнэ” гэж тэрбээр танилцуулсан.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хагас коксын үйлдвэр байгуулах ажлын талаар тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан. Гэхдээ хагас коксын түлш үр дүнтэй, аюулгүй, эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг нотолж байж үйлдвэр барих, эсэхийг шийднэ. Энэ хүрээнд 400 тонн түлшийг өвлийн ид хүйтний үеэр тодорхой бүсэд туршиж үзсэний дүнд иргэд, олон нийттэй хэлэлцэж шийдвэр гаргана. Улаанбаатар хотын гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах боломж одоогоор алга. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй, боломжийн шийдэл олох нь зайлшгүй чухал” хэмээлээ.
| Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |