ХБНГУ-ын Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо намын бүлгийн Гадаад бодлого, Аюулгүй байдал хариуцсан зөвлөх Др.Кристиан Форнектой уулзалт хийлээ.
Ардчилсан намын төлөөлөгчид Европын зарим орнуудад ажиллаж байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүд болон албаны зарим хүмүүстэй цуврал уулзалтуудыг хийнэ. Өнөөдөр ХБНГУ-ын Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо намын бүлгийн Гадаад бодлого, Аюулгүй байдал хариуцсан зөвлөх Др.Кристиан Форнектой хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд, Др.Кристиан Форнек хэлэхдээ, “Би саяхан Монголд, тэр дундаа Ховд аймагт очоод маш өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Монголчууд бидний ардчиллын маш ойрын түнш. Монголчууд ардчиллыг хүсэмжилдэг ард түмэн болох нь сая Ховд аймагт ажиллах үеэр надад их мэдрэгдлээ. Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо нам 16 жил засгийн эрхэнд байсан. Ангела Меркель манай намын хүчтэй лидер гэдгийг та бүхэн мэдэх байх. Бид 2021 оны сонгуулиар хэдий 2 хувиар сонгуульд ялагдсан ч гэлээ, намын үйл ажиллагааг шинэчлэх, сэргээх ажлуулыг идэвхтэй хийж эхлээд байна. Намын намын Үндсэн хөтөлбөрөө шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч байна. Үндсэн хөтөлбөрөө шинэчлэхийн тулд намын гишүүн бүрийг алгасалгүй санал авахыг эрмэлзэн ажиллаж байгаа.

2024 он хүртэл намын гишүүдийн Үндсэн хөтөлбөрт өгөх саналыг нэг бүрчлэн сонсоод Үндсэн хөтөлбөртөө суулгаж, 2025 оны сонгуульдаа орохоор төлөвлөсөн байгаа. Бид Ардчилсан нам болон манай нам барууны үзэл баримтлалтай намууд учраас нийгэмд иргэн хүний бие даах чадварыг сайжруулах, тэднийг ажилтай орлоготой байлгахад анхаардаг. Харин зүүний үзэл баримтлалтай намууд баялаг бүтээхгүй боловч хэрхэн халамжийн бодлого явуулах вэ гэдэгт онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлдэг. 2021 онд болсон Будестагийн сонгуульд бидний ялагдсан шалтгаан сонгогчдын итгэлийг алдсантай холбоогүй. Харин намын дотоод эв нэгдэлгүй, задармал байдлаас болж сонгуульд 2-хон хувиар ялагдал хүлээсэн. Одоо Бундестагд бид 198 суудалтай. Эрх баригч нам 210 суудалтай. 2021 оны сонгуулийн дараа манай Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын эвслийн лидерүүд эв нэгдэлгүй байсан нь ялагдлын гол шалтгаан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Намын хувьд, нэгдмэл байна гэдэг хүчирхэг байхын хамгийн чухал шалгуур гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо намын бүлгийн Гадаад бодлого, Аюулгүй байдал хариуцсан зөвлөх Др.Кристиан Форнекд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн Христийн Ардчилсан холбоо нам, Конрад Аденауэрийн сангийн дэмжлэггүйгээр Ардчилсан нам өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Та бүхний дэмжлэг маш их байдаг. Бид цаашид Христийн Ардчилсан холбоо намтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, мэдлэгийн түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна" гэлээ.
| Ардчилсан нам Др.Кристиан Форнектой уулзалт хийжээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |