НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган 2022 оны есдүгээр сарын 13-нд Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхэлж, чуулганы анхдугаар хуралдаан боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Кoрoши (Унгар Улсын иргэн), НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар чуулганыг нээж, үг хэлэв. Чаба Короши чуулганыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын дүрмийг чандлан биелүүлэхээ илэрхийлээд, олон улсын хамтын нийгэмлэг Украины дайныг зогсоохын төлөө бүхнийг хийх шаардлагатай гэв.
Эл асуудалд анхаарлаа хандуулахгүй бол цаашид энэ мэт дайн олноор гарч болзошгүйг тэмдэглээд, аливаа зэвсэгт мөргөлдөөн, дайн гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байхын чухлыг онцлов. Дэлхийн дулаарал эрчимжиж, байгалийн баялаг улам бүр хомсдож байгаа энэ цаг үед усны асуудал дараагийн хямрал болохыг онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын ЕА-н өмнө тулгамдаж буй асуудлуудад эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг санал болгож ажиллахаа илэрхийлэв. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байхдаа хамтдаа байж, талцах хуваагдах үед харилцан итгэлцлийг бий болгох гүүрийг босгох ёстой хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Шийдэл: эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаан” (Solution: solidarity, sustainability and science) гэсэн уриан дор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганыг даргалахаа танилцуулав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга асан Абдулла Шахидад өмнөх чуулганыг чадварлаг удирдсанд талархлаа илэрхийлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы даргын дэвшүүлсэн “Шийдэл: эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаан” гэсэн уриа нь өнөөдөр тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. НҮБ бол хамтын ажиллагааны гал голомт, харин Ерөнхий Ассамблей бол тэр гал голомтын гол цөм нь юм гээд дэлхийн дахинаа тулгамдаж буй асуудлуудыг эв нэгдэлтэй байж шийдвэрлэхийн чухлыг онцолсон.
Чуулганы анхдугаар хуралдаанаар чуулганы мандатын хороог Ангол, АНУ, Хятад, Гайана, Замби, Мальдив, Орос, Уругвай зэрэг есөн гишүүн улсын бүрэлдэхүүнтэй байгуулав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болох бөгөөд 100 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцохоор төлөвлөж байна.
Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Хувьсаж буй боловсрол” сэдэвт дээд хэмжээний уулзалт, Шинжлэх ухааны асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээ болно.
| НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |