УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Вьетнам улсын зочид төлөөлөгчидтэй танилцсанд баяртай байгаагаа илэрхийлээд Вьетнам Улс Ковид-19 цар тахалтай үр дүнтэй тэмцэж, цар тахлын дараа улс орныхоо эдийн засгийг сэргээх, тогтвортой хөгжүүлэх чиглэлд олон амжилт гаргаж байгаад баяр хүргэлээ. Тэрбээр
“Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 17 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан. Тус хуралдаанаар хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьж ажиллахаар тохирсон боловч Ковид-19 цар тахлын улмаас тодорхой саад бэрхшээл тулгарсан. 2021 онд хоёр улсын худалдааны эргэлт 80,2 сая ам.долларт хүрч, үүнээс экспорт 484 мянган ам.доллар, импорт 79,7 сая ам.доллар болсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 27.3 хувиар өссөн байна. Вьетнам Улстай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 0.49 хувьтай тэнцэж байна.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь уламжлалт мал аж ахуй зонхилсон бөгөөд дэлхийн бусад улс оронтой харьцуулахад илүү органик байгалийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний арвин нөөцтэй. Улсын хэмжээнд 2022 онд 67.3 сая мал тоолж 24 сая төл хүлээж авсан бөгөөд жилд дунджаар 20 гаруй сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Тухайлбал, 10 мянган тонн ямааны ноолуур, 37 мянган тонн хонины ноос, 1.3 сая гаруй үхэр, адууны арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Бидний мэдэж байгаачлан БНСВУлс нь гар урлал, нэхмэл, оёдол зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт өндөр ололт ажилттай үйлдвэрлэгч, нөгөө талаар манай улс түүхий эд бүтээгдэхүүний нөөц ихтэй.
Иймд цаашид хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны эргэлтэд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлж, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрт харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улсаас хагас болон бүтэн боловсруулсан түүхий эдийг БНСВУ-д экспортлох боломжтой. Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн эрүүл ахуйн гэрчилгээг тохирох ажилд Ковид-19 цар тахлын улмаас бид цаг хугацаа алдсан. Гэсэн хэдий ч Вьетнамын талаас тус гэрчилгээг тохирох асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа тул ойрын хугацаанд баталгаажуулах боломжтой гэж харж байна.
Ингэснээр Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг экспортолж БНСВУ-аас цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнийг импортлон авснаар хоёр улсын худалдааны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ.” гэсэн юм. Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан Монгол Улсаас бэлчээрийн малын мах, махан бүтээгдэхүүн импортлох, мал аж ахуй тэр дундаа ямаа үржүүлэхэд туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Вьетнам улсаас цагаан будаа, кофе, самар, жимс, зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортолж, гадаад худалдаагаа харилцан ашигтайгаар хөгжүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
БНСВУ-ын талаас салбарын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хийсэн холбогдох уулзалтын мөрөөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хоёр санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцсон. Тус хоёр санамж бичгээс эхний ээлжид тохиролцоонд хүрсэн нэгийг нь өнөөдрийн уулзалтын үеэр байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг онцлоод Вьетнам Улсын төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлалд амжилт хүслээ.
| Вьетнам Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |