Дэлхийн банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Ажилгүйдлийн хувьсал,өөрчлөлт-2020” судалгаа, Дэлхийн банкны дэмжлэгээр “Ядуурлын дүр төрх” сэдэвт судалгааг Үндэсний Статистикийн Хороо хийж, өнөөдөр оролцогч талуудад тайлангийн үр дүнг танилцууллаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн ядуурал тэгш бус байдлын асуудал хариуцсан зохицуулагч Ринку Мургай нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү судалгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажилгүйдэл, ажил хийхэд бэлэн байгаа ч ажилгүй байгаа хүн ам, тэдгээрийн мөн чанар, шалтгаан болон ажил хайгчдын дунд гарч буй богино хугацааны өөрчлөлтийг анх удаа олон улсын аргачлалаар нарийвчлан судалж, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хувилбаруудыг зөвлөмж болгож буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас ажил хайгч, ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Монгол Улсын хүн амын амьжиргаа, ядуурлын тоон мэдээллийг гаргасан нь ядуурлыг бууруулах бодлогын шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд дэмжлэг зүүлж ажилласан Дэлхийн банк, Олон Улсын зөвлөхүүд, Үндэсний Статистикийн хорооны хамт олонд талархал илэрхийллээ.
Уулзалтаар Ядуурлын тайлангийн үр дүн, Ядуурал ба тэгш бус байдал, Ядуурлын олон улсын харьцуулалт, Ковид-19 цар тахлын эхэн үеийн өрхийн амьжиргааны талаар, Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлтийн тайлангийн үр дүнгийн хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөв байдал, Ажил хайгчдын судалгааны хүрээнд шилжилт хөдөлгөөн, ажлын хүлээлт болон тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт болон ядуурлын талаар хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |