Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын талаас хил гаалийн хяналтыг чангаруулжээ. Манай улсын импортын гол цэг болох Замын-Үүд-Эрээний боомтыг хоёр улсын харилцан тохирооны дагуу энэ оны нэгдүгээр сарын 11 ний өдрөөс нээж, автозамын чингэлэг ачаа тээврийг нэвтрүүлж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдрөөс БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдварын тоо нэмэгдсэн тул тус хотод хөл хорио тогтоосон. Үүнээс шалтгаалан боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх ажилд хүндрэлд гарч, чингэлэг тээврийн тоо хэмжээ тодорхой хэмжээнд буурчээ. Одоогоор сард импортлогдож буй чингэлэгийн тоо хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард 3062 ачаа тээврийн чингэлэг импортлогдсон бол наймдугаар сард 2450 чингэлэг импортлогджээ. Харин есөн сарын эхний 10 хоногийн байдлаар 850 чингэлэг нэвтэрчээ. Хятадын талаас есдүгээр сарын 12-нд буюу ирэх даваа гарагт Эрээн хотын хэмжээнд шалгалт хийж, халдвар гайгүй бол хөл хориог цуцлах боломжтой гэдэг мэдээллийг гаргаж байна. Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн “Хил нээгдсэнээс хойш манай талаас экспорт мөн ямар нэгэн саадгүй хийгдэж байна. Долдугаар сараас Замын-Үүдийн боомтоор нүүрсний экспорт хийгдэж эхлэх үед өдөрт дунджаар 10 орчим чингэлэг бүхий нүүрс тээвэр хийгдэж байсан бол, наймдугаар сараас өдөрт 40 орчим машин гарч байна. Одоогоор мөн төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг нэмэгдүүлж байна" гэв.
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Цолбаяр “Чингэлэг тээврийн ачаа нэвтрүүлж эхэсэнээс хойш тээвэртэй холбоотой зөрчил нэлээд нэмэгдсэн байна. Тухайлбал, захиалагч тал өөрсдийн биеэр хил нэвтрэх боломжгүй зэрэг шалтгаанаас болж өнгөрсөн хугацаанд 331 зөрчил илэрсэнээс, 10 зөрчилд хэрэг бүртгэл нээж, хуулийн байгууллагад шилжүүлжээ. Энэ хүрээнд есдүгээр сарын байдлаар 490 сая төгрөгийн торгууль тавьж, 750 сая төгрөгийн татварыг улсад нөхөн төлүүлсэн мэдээтэй байна. Замын-Үүдийн боомтоор өргөн царигийн галт тэргээр өдөрт 12-13 чингэлэг цаашаа гарч байгаа бол нарийн царигаар 7 цуваа манай тал руу нэвтэрч байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн терминалыг шинэчлэх ажил хийгдэж байна. 2019 оноос эхэлсэн уг ажлын хүрээнл хосёр улсын ачаа тээврийн эргэлт, хүчин чадал өмнөх үеэс 4 дахин нэмэгдэх юм" гэлээ.
| Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн терминалыг шинэчлэх ажил хийгдэж байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |