БНСУ дахь Монголчуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “НАМРЫН ТЭРГҮҮН 2022” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт эрэгтэй 11 баг оролцож хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байр: Ганбаатар ахлагчтай “ХИШИГ” баг 2-р байр: Б.Нямбаяр ахлагчтай “SKY” баг 3-р байр: П.Батмонгол ахлагчтай “YONNAM” баг тус тус шалгарлаа. Тэмцээний шилдгийн шилдэг тоглогчдоор дараах тамирчид шалгарсан байна. “ШИЛДЭГ ТЭГШ ТОГЛОГЧ” - Б.Баярсайхан “ШИЛДЭГ ДОВТЛОГЧ” - Ж.Энх-эрдэнэ “ШИЛДЭГ ХААГЧ” - С.Оргил “ШИЛДЭГ ДАВУУЛАГЧ” - П.Батмонгол “ШИЛДЭГ ХОЛБОГЧ” - Ч.Хонгор нар тодорлоо.
Уг тэмцээнийг зохион байгуулахад "Солонгос дахь волейбол сонирхогчид" цахим хуудсын хамт олон зохион байгуулж "Хишиг карго, "Ачасан монгол" кораоке зэрэг байгууллагууд ивээн тэтгэжээ. Тус тэмцээнийг зохион байгуулсан Б.Батмягмартай холбогдлоо. Тэрбээр
-Солонгос дахь Монголчуудын дунд хэд дэхь жилдээ энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна вэ?
-Энэхүү Солонгос дахь Монголчуудын воллейболын намрын тэргүүн тэмцээн маань анх 2016 онд зохион байгуулагдаж байсан. Жил болгон уламжлагдаж зохиогдож байсан ч коронавирусын улмаас хоёр жил өнжөөд, энэ жил зохиогдож байна.
-Анх санаачлан зохион байгуулж байсан үеэс тэмцээнд хамрагдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн үү?
-Анх зохион байгуулж байсан тэмцээнд 4-7 баг бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол, жил ирэх тусам энэхүү спортыг сонирхогчдын тоо нэмэгдэж, ур чадвартай Монгол тамирчид ч суралцаж, ажиллаж байгаагийн хувьд тэмцээн маань өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах болсон. Энэ жил нийтдээ 11 баг бүрэлдэхүүн өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
-Тэмцээнд ямар хүмүүс оролцох боломжтой вэ?
-Солонгос дахь Монголчуудын дунд зохиогдож байгаа болохоор ямар нэгэн шалгуур, насны хязгааргүй оролцох боломжтой. Мөн Солонгосын оюутны лигт тоголдог тамирчдаас оролцуулдаг нь баг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр явагддаг онцлогтой.
-Энэ жил хэчнээн баг тамирчид оролцож хэдэн зоо, хэдэн тоглолт хийсэн бэ? 
-Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 11 баг бүрэлдэхүүний 90 орчим тамирчид оролцсон. Эмэгтэй баг тамирчид бүртгүүлж чадсангүй. Дараа дараагийн тэмцээнд илүү олон тамирчид оролцох бүрэн боломжтой. Энэ удаагийн тэмцээн баярын өдрүүдтэй давхар зохиогдсон учир зарим тамирчид оролцоогүй байх.
-Зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагын талаар танилцуулаач?
-Солонгос дахь волейбол сонирхогчид грүппээс зохион байгуулж, хишиг карго болон ачасан монгол кароаке гэсэн байгууллагууд ивээн тэтгэсэн.
-Хамгийн хол нь аль хотоос тамирчид оролцсон бэ?
-Тэгү хотын оюутан залуус маань ирж оролцсон. Тэдгээр багийнхан маань маш ур чадвар сайтай тамирчид байдаг. Урьд нь Бусан зэрэг хотуудаас баг тамирчид ирж оролцдог байлаа. Энэ удаа зарим хотоос ирж оролцоогүй ч дараа, дараагийн тэмцээнд илүү өргөн хүрээтэй болно гэдэгт итгэлтэй байна.
-Гадаад улсад Монголчуудыг хамруулсан тэмцээн зохион байгуулахад хамгийн бэрхшээлтэй асуудал юу байдаг вэ?
-Солонгосд тэмцээнд уралдаан зохион байгуулахад Монголчууд маань амралт, чөлөө, цаг зав багатай байдаг. Энэ шалтгаанаас болоод төдийлэн оролцож чаддаггүй байсан ч одоо өөрсдөдөө илүү цаг гаргаж, хэдий хол байсан ч зориод хамтдаа оролцдог болсон. Өнөөгийн нөхцөл байдалд тэмцээн зохиоход санхүү, заалны асуудал тулгардаг. Гэхдээ спортыг дэмждэг олон байгууллага байдаг учир бид өнөөг хүртэл амжилттай зохион байгуулсаар ирсэн.



| БНСУ дахь монголчуудын “Намрын тэргүүн” гар бөмбөгийн тэмцээн боллоо |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |