Сангийн сайд Б.Жавхлан Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслүүдийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд таван багц болгон тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажлыг хийж байна. Азийн хөгжлийн банкны төслийн хоёр, дөрөвдүгээр багцын ажлууд хугацааны хоцрогдолтой, анхаарах шаардлагатай байгаа тул 2 дугаар багц буюу Хар модтын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км замын ажилтай Сангийн сайд Б.Жавхлан газар дээр нь танилцаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Хоёрдугаар багцын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Арж капитал" ХХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Жунмэи Инженеринг групп компаниуд гүйцэтгэж байгаа. "Арж капитал" ХХК-ийн ажлын явц 72.7 хувь, БНХАУ-ын Жунмэи Инженеринг группын ажил 43.7 хувьтай байна. Гэрээгээр бол 2023 оны 3 болон 9 дүгээр сард бүрэн ашиглалтад өгөх ёстой. Гэхдээ ирэх сард багтааж замын хучилтыг дуусган замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
Санхүүжилтийн хувьд ямар ч саадгүйгээр гүйцэтгэлийг тухай бүр олгож байгаа, хил гаалийн нөхцөл байдлаас хамааралтай ажил удаашрах, саатаж байгаа асуудал байхгүй гэдгийг гүйцэтгэгч компаний удирдлагууд хэлж байна. Харин Дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сард нээхээр ажиллаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хамгийн удаан, хүндрэлтэй яваа хэсэг бол дөрөвдүгээр багц юм. Санхүүжилттэй холбоотой ямар нэгэн саатал гараагүй ч Азийн хөгжлийн банкны төслийн уг багцын ажлыг хийж байсан гүйцэтгэгч компани солигдсонтой холбоотойгоор хугацаа их алдсан. Одоо авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр мөн БНХАУ-ын Шанхай Констракшн групп гүйцэтгэж байна. Ажлын явц тус бүр 45 орчим хувьтай байна. Өмнө нь гүйцэтгэгч хоёр компани параллель байдлаар буюу зэрэгцэж 4 эгнээ замын ажлыг гүйцэтгэж байсан бол одоо хугацаа хэмнэхийн тулд хоёр компани эхлэл болон төгсгөлийн цэгээс ажлыг гүйцэтгэж, энэ оны 10 дугаар сард зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр одоо үүсч байгаа хүндрэл бол цементийн хомсдол байна. Цемент нийлүүлж байсан Хөтөлийн “Цемент шохой” ХК-д техникийн засвар үйлчилгээ хийгдэж байгаатай холбоотой үйлдвэрлэл хэвийн явагдахгүй болсноос цементийн хомсдол үүссэн. Гэвч 10 дугаар сарын 1-ний өдрөөс уг үйлдвэрийн засвар дуусч цемент хэвийн нийлүүлнэ гэдгийг Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэллээ. Иймд 10 дугаар сард багтаан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто авто замын зорчих хэсгийг нээхэд цементийн хэрэгцээгээр тасралтгүй хангах, гүйцэтгэгч компаниуд төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгэх үүргийг холбогдох хүмүүст өглөө. Засгийн газар болон Сангийн яам, ЗТХЯ, бусад холбогдох төрийн байгууллагууд бүх талаар дэмжиж онцгой анхаарал хандуулж ажиллах болно.
| Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг ирэх сард нээхээр болжээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |