Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ.Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа гэж Ерөнхий сайд хэллээ.Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542 хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж, 90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна.
Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм.“Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэж чадлаа. Цаашид засаж сайжруулах зүйлс бий. Улсын цэцэрлэгт элсэж чадаагүй хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлбэл элсүүлсэн хүүхдийн тоогоор хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зорилгоор ашиглахыг бодлогоор дэмжсэн гэдгийг Ерөнхий сайд хэлж байв.
Цаашид бид хот, хөдөөгийн боловсролын ялгаа, тэгш бус байдлыг багасгахад цогц байдлаар анхаарал хандуулна. Хөдөө орон нутгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барина гэдгээ хэвлэлд өгөхдөө илэрхийллээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах хувийн хэвшлийн “Нарны үрс” цэцэрлэг энэ хичээл жилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр буюу улсын төсвөөс хувьсах зардал авч хамран сургах тойргийн хуваарилалтаар 60 хүүхдийг нэмэлтээр элсүүлжээ. Ингэснээр төвлөрөл ихтэй тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадсан байна.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны 267 дугаар цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. “Алтан тэвш” хотхонд байр түрээслэн гурван бүлэг нээж, нэмж 90 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. Энэ жишгээр нийт 130 гаруй байрыг түрээслэн 14 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн зун 1000 гаруй багшийг сургалтад хамруулсан бөгөөд тус сургалтад хамрагдсан гурван багш 267 дугаар цэцэрлэгт ажиллаж байна.
Энэ хичээлийн жилээс боловсролыг тэгш олгох, хэт төвлөрөл, ачааллыг бууруулах үүднээс сургалтын дэвшилтэт менежмент, хөтөлбөрийн агуулгыг харилцан солилцох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай зургадугаар ангийн хоёр бүлэгт нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл зааж, зохион байгуулалтыг туршиж эхэлж байгаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн танилцлаа.
2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хуваарилалтаар хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, 110 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд сургаж эхэллээ. Улсын хэмжээнд 78,345 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, Ерөнхий боловсролын 854 сургуульд 746,653 хүүхэд, МСҮТ, коллежид 49,999, 67 их дээд сургуульд 141 мянган суралцаж байна.
| Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа |
|
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив
2026-03-31 16:50:17
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |