Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр “Нэг тархи-нэгдсэн систем” төслийн явцын талаар мэдээлэл сонслоо.
"Ай Си Ти групп" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн "Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй нийт 579 төрлийн үйлчилгээний 131 нь цахим хэлбэрт шилжиж үлдсэн 448 нь уламжлалт хэлбэрээр явагдаж байгаа юм. Эдгээр үйлчилгээг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Төрийн албан хаагчид ойролцоогоор 4406 цагийг уламжлалт хэлбэрийн үйлчилгээ үзүүлэхэд зарцуулж байна. Иргэдийн хувьд ч төрийн үйлчилгээнд зарцуулж буй цаг хугацаа өндөр байгаа нь сэтгэл ханамжгүй байдал, бухимдал үүсгэж байна гэсэн судалгаа гарсан. Төсвийн орлогын биелэлт болоод төлбөр төлөлт жил тутамд буурч байгаа. Зөвхөн хогны хураамжийг л гэхэд нийт өрхийн 55 хувиас авч, үлдэж буй 45 хувь нь хураамжаа өгдөггүй. Дижитал шилжилт хийснээр төлбөр, хураамж, орлогыг бүрэн хэмжээнд төвлөрүүлэх боломжтой болно. Үүний зэрэгцээ зардлыг бууруулж чадна. Нийтийн тээврийн хяналтыг сайжруулж, төсвөөс өгч буй татаасыг бууруулах гэхчлэн бодит үр дүн гарна. Аюулгүй, бухимдалгүй, цэвэр хот болоход “Нэг тархи-нэгдсэн систем” ихээхэн нөлөөтэй байх юм” гэлээ.
Энэ онд 11 төслийг дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гэрлийн автоматжуулалтын шон, сургуулийн болон ӨЭМТ-ийн киоскнууд, 92 мянган сурагчдын карт, ухаалаг худгийн систем гэхчлэн төслүүдийг эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн нэгдсэн систем”-ийг долоон өрхийн эмнэлэгт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшнийг нэвтрүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзсэн хичээл, гэрийн даалгаврыг мэдэж болохын дээр хүүхэд нь ямар автобусаар хаана зорчиж буй талаарх мэдээллийг авах боломж бүрдэнэ.
Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Нэг тархи-нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн зүгээс бодлогын дэмжлэгийг үзүүлэх болно. Цаг хугацаа алдалгүйгээр цахим шилжилтийг хийх хэрэгтэй байна. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн иргэндээ ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байгаа. Цахим шилжилт хийж, “Ухаалаг Улаанбаатар”-ыг бүтээхийн төлөө зүтгэж буй үндэсний компаниуд, залуу инженерүүддээ итгэж байна” хэмээн өгүүллээ.
| Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна |
|
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |