“Нүүдэлчин Монгол - 2022” наадам Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт гурван өдөр үргэлжилж, ёслол төгөлдөр өндөрлөлөө. Соёлын биет бус өвийн их наадмыг хааж Монгол Улсын Шадар сайд хэлсэн үгэндээ “Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг. Монголчууд бид Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны бүлгүүдтэй, арвин баялаг өв соёлтой улс. Өдгөө дэлхий даяараа Тогтвортой хөгжлийг бүхий л салбарт цогцлоох арга замыг эрэлхийлж, биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед нүүдэлчдийн уугуул соёл иргэншлээ хайрлан хамгаалж, угсаатны бүлгүүдийн өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлах нь монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтний нэн тэргүүний зорилт мөнөөсөө мөн билээ.
Энэ жилийн "НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” наадам өмнөх наадмуудаас хамрах хүрээний хувьд өргөжин тэлж, агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд ч илүү өвөрмөц, шинэлэг сайхан болж өндөрлөлөө. Наадмын хамгийн хүндтэй зочид болох соёлын өвийг тээгчид маань 21 аймаг, есөн дүүргээс хуран цуглаж, үндэстэн угсаатны язгуур өв соёл, билэг авьяасаа сорин, үзэгч түмнээ бахархан гайхууллаа. Цаашид бид нүүдэлчдийн өв соёлоо хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, соёлын өв тээгчдийгээ дэмжин урамшуулах, бүх нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, мөн соёлын өвд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтод хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх болно” хэмээгээд Соёл урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдлын гэрч болсон эрхэм Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд монгол айл бүрийн гал голомтыг монгол өв соёлын онгод хийморь өнөд ивээж, Монгол орон минь үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлсэн юм.
Тус наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог боллоо.
Манай улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд нийт 15 өвийг бүртгүүлсэн байдаг. Иймд цаашид уламжлалт соёлын ахуй орчинг бүрдүүлж хүүхэд, залуус, түмэн олон эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх оюуны дархлаа тогтоох зорилгоор 2023 онд Дэлхийн фестиваль болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.
Наадмын үеэр Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өв тээгчдийг шагнан урамшуулсан юм. Энэ дундаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас оролцсон 90 настай өвлөн уламжлагч Б.Дашзэвэг хамгийн ахмадаар тодорсон бол хамгийн балчир нь Хөвсгөл аймгаас оролцогч хоёр настай Б.Гүнжмөрөн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан юм.
| “Нүүдэлчин Монгол - 2022” наадмыг 12000 гаруй жуулчин үзэж, сонирхжээ |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |