“Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд оролцогч орны төлөөлөл бүрийг багтаасан “Олон улсын шүүгчдийн зөвлөл” байгуулагдлаа. Энэ нь уралдааныг маргаангүй, шударга, хардалтгүй, ил тод явуулахад чухал нөлөөтэй гэж зохион байгуулагчид үзсэн байна.
Ерөнхий шүүгчээр уралдаан зохион байгуулах хорооны дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ (Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга), шүүгчийн зөвлөлийн Нарийн бичгийн даргаар хошууч З.Бат-Оргил (Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн) нар ажиллана.
Олон улсын шүүгчдийн зөвлөлд Монгол Улсын талаас хошууч Б.Жанчив (Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн биеийн тамирын офицер), ОХУ-ын талаас хошууч Максим Владимирович Андриевский, Узбекистан Улсын талаас дэд хурандаа Зокир Юсупович Яллакаев, Бүгд Найрамдах Зимбабве Улсын талаас ахлах дэслэгч Тендай Муфамбирви нар сонгогдов. Эдгээр олон улсын шүүгч нар нь тэмцээний явцад нэг нэгэндээ харилцан хяналт тавьж ажиллана. Үүнтэй холбогдуулан ямар баг тамирчдыг дагалдаж ажиллахаа наймдугаар сарын 12-ны энэ өдөр сугалаагаар тодруулахад Монгол Улс, Зимбабве болон ОХУ, Узбекистан гэсэн байдлаар нэг нэгэндээ харилцан хяналтад тавьж ажиллахаар болов.
Шүүгчийн зөвлөл нь батлагдсан заавар, журмыг хэрэгжүүлж, хяналт тавих, үнэн зөв шүүж явуулах, уралдаанд оролцогчдод шударгаар өрсөлдөх адил тэнцүү нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд тавигдах дэг журам, ёс суртахууны шаардлага, аюулгүй байдлын зааварчилгааг сахин мөрдүүлнэ. Уралдаантай холбоотой асуудлыг хамтын шийдвэрээр гаргана
| “Аравт-2022” морин цэргийн уралдааныг олон улсын шүүгч нар хянана |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |