Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР” болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
1989 онд AFL-CIO (Америкийн Хөдөлмөрийн Холбоо ба аж үйлдвэрийн байгууллагуудын конгресс) жил бүр ажлын байран дээрээ амь насаа алдаж, гэмтэж бэртсэн олон зуун мянган ажилчдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг "Ажилчдын дурсгалын өдөр" болгон зарлаж байсан түүхтэй.
Мөн Канад улсын парламент 1991 онд ажлын байран дээрээ амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдрийн тухай хуулийг баталж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг албан ёсоор “Гашуудлын өдөр” болгон зарласан байна. Харин 1996 оноос Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл явдал улам өргөжиж улмаар 2001 оноос энэхүү өдрийг дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр болгон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас зарласан түүхтэй. Улмаар НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Австрали, Аргентин, Бельги, Бермуд, Бразил, Канад, Доминикан, Гибралтар, Ирланд, Люксембург, Панам, Перу, Португал, Испани, Тайланд, Тайвань, АНУ зэрэг орнууд энэ өдрийг мөн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ. Тиймээс энэ өдөр дэлхий даяараа үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн лаа асаах, эрүүл аюулгүй ажлын байрны талаар ухуулга, сурталчилгаа хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг ослоос сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулахад ажил олгогчид болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах олон төрөл хэлбэрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн.
Мөн манай улсын хувьд 2001 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭХолбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн компанит ажлуудыг улс орон даяар явуулж ирсэн.
Монгол улсын хэмжээнд 2019-2021 онуудад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 945 тохиолдол бүртгэгдсэнээс 126 хүн нас баржээ. Харин Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн хяналтад 2810 иргэн хөдөлмөрийн чадвар алдалттай идэвхтэй хяналтад байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
Энэ жилийн сарын аяныг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор 2021 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
| Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах өдөр |
|
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |