Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 орчим мянган иргэн бий. Үүний 10.6 хувь буюу 11 мянга нь 0-17 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй юм байна. Эдгээр хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийх, сургалтын үйлчилгээ үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг БНХАУ-ын 35 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд ашиглалтад оруулжээ.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношлох, сэргээн засах эмчилгээ хийхээс гадна боловсролын үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой аж. Хамгийн гол нь эдгээр үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй авдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь өдөрт 500 хүүхдэд өдрийн болон амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадал бүхий зургаан тасагтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, сэтгэл зүй, ортопед, туслах хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг. 2022 оны эхний улирлын байдлаар амбулаторийн болон өдрийн эмчилгээнд 890 хүүхэд, 1330 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.
Мөн тус төвд эцэг эхийн хараа хяналтгүй, бүтэн, хагас өнчин, архины хамааралд орсон эцэг эхтэй хүүхдийг асрамжийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлт, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогийг харгалзан нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Одоогоор 11 хүүхэд байна.
Түүнчлэн энд тэгш хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын дэмжих үйлчилгээг үзүүлдэг. Хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа ба харилцаа, хөгжим хэмнэл, хөдөлгөөн мэдрэхүй, урлахуй, амьдралын зөв хэвшил гэсэн зургаан чиглэлээр ганцаарчилсан болон бүлгийн сургалтыг явуулдаг. Энэ оны эхний улирлын байдлаар 429 хүүхдэд сургалт оржээ. Сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр ордог бөгөөд нэг хүүхдэд 20-30 минут зарцуулдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахын төлөө анхаарч, хүүхэд бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэхийг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болох эрт илрүүлж, цаг алдалгүй сэргээн засах үйлчилгээнд хамруулснаар бидний хүүхэд ирээдүйдээ сурч боловсрох эрхээ эдэлж, нийгэмдээ хувь нэмэр оруулна. Ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөрөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг гэдгийг тус төвийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн заслын газрын дарга С.Энхбат танилцууллаа.
Цаашид хүүхдийн бэрхшээлийн онцлог, түвшин, насанд тохирсон үндэсний нэгдсэн жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон сургалтын орчинг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах шаардлагатай. Мөн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад Ажлын хэсгийн гишүүдийг анхаарахыг хүслээ.
Ажлын хэсгийн гишүүд хяналт, шалгалтын санал дүгнэлтээ Байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаа илэрхийлсэн юм.
| Тэгш хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын дэмжих үйлчилгээг 429 хүүхдэд үзүүлжээ |
|
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |