Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, барилга угсралтын стандартыг дагаж мөрдүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш "Зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байна. Бид барилга барьж буй талбайд ирж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, стандарт мөрдүүлэх ажлыг тогтмол хийдэг. Яг одоо ирээд буй энэ газар бол “Алтан жолоо” компанийн 21 давхар оффисийн зориулалттай барилга юм. Энэхүү барилгын компанийнханд хамгаалалтын хашааны өнгийг стандартад заасны дагуу саарал болгож өөрчлөх, зүүн талаараа явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан налуу хамгаалалт хийх үүргийг өглөө. Мөн гадна шатанд торон хаалт хийх шаардлага тавилаа. Компаниудын хувьд барилга угсралтыг стандарт, шаардлагад нийцүүлэн явуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байлаа гээд бид торгох шийтгэхийг урьтал болгохгүй, хугацаатай үүрэг өгөөд явж байгаа" гэлээ.
Харин “Алтан жолоо констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Ариунгоогийн хувьд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс барилга угсралтын ажил эхэлсэн цагаас хяналт тавьж, алдаа мадгийг засах тал дээр зөвлөгөө өгч байгаа. Өнөөдрийн хувьд өндөрт ажиллах аюулгүй байдлыг хангах, барилгын түр хашааг бат бөх, цэвэр үзэмжтэй байдлаар хийх, явган зорчигч болон бусад хүний аюулгүй байдлыг хангах чиглэлийн үүрэг өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь барилга угсралтын компани бүрийн үүрэг. Манай компанийн хувьд ажилчдаа “Өглөө гэрээсээ гарахдаа инээж ирдэг шигээ орой гэртээ инээж харих” хэмжээнд аюулгүй байдлыг нь хангуулахыг зорьдог хэмээв.
Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайханаас барилгын хашаа, хамгаалалт ямар байх ёстой талаар тодруулахад “Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага, MNS 54142014 үндэсний стандартад заасанчлан барилгын хашаа бол дороо бат бөх суурьтай, өндөр нь гурван метрээс багагүй, цагаан юм уу, цагаан саарал өнгөтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй байх ёстой. Түүнчлэн зургаан метр тутамдаа хамгаалалтын тор татаж, явган зорчигчийн зам дагуу 20 градусын налуу хавтан тавих гэхчлэн нарийн заалтууд бий. Мөн барилгын талаарх мэдээлэл, анхааруулга, аюулгүй байдлын санамж бүхий самбарыг байршуулсан байх ёстой” гэлээ.
Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 470 орчим барилгыг шинээр барьж, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад орчны аюулгүй байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хүргүүлснээр зөрчилтэй газруудын 70 орчим хувь нь түр хашааг сайжруулж, аюулгүй байдлыг хангажээ. Харин энэ онд нийслэлд барилга угсралтын 185 ажил эхлээд байна.
| Барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байна |
|
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |