Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү нар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймаг орон нутгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай хамтарсан уулзалтыг цахимаар хийлээ.
Наймдугаар сарын 10-аас хойш улсын хэмжээнд баяр наадмын шинжтэй уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, өвс тэжээл хадлан бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах УОК-ын шийдвэр гарсантай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн Засаг дарга нар бүрэн хариуцах тогтолцоонд шилжиж байгааг Шадар сайд онцолж хэллээ.
Есдүгээр сарын 01-ээс эхлэн өвс тэжээлийн экспортыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан учраас дотооддоо өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж буй бөгөөд аймаг орон нутгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулан ажиллахыг тэрээр сануулсан юм.

Малын элдэв халдварт өвчин отор нүүдлээр дамжин бүс нутагт тархаж болзошгүй байгаа тул отроор явуулахыг тодорхой хэмжээнд хязгаарлах болсон тухай шийдвэр гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ. Мөн малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож, халдварыг хумих ажлыг эрчимжүүлж буй бөгөөд энэ хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хоригложээ.
Аймгийн Засаг дарга нарын зүгээс ХАА-г дэмжих сангийн салбарыг орон нутагт байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах техникүүдийг яаралтай оруулж ирэх, тариалангийн бүс нутагт отроор явуулахгүй байх саналуудыг хэлж байв.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт хандсан Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ын сайд нарын хамтарсан албан даалгавар гарчээ. Энэ хүрээнд аймаг сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэх, малын гоц халдвар гарсан бүсээс мал сүргийг вакцин, туулгалтад бүрэн хамруулсан тохиолдолд отроор явуулах, ургац хураалтад ажиллах иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор Явуулын эмнэл зүйн баг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
| Отрын малчдыг тодорхой хугацаанд хязгаарлахаар болжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |