Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өнгөрсөн жил байгуулсан уулын фитнесийг татан буулгах шийдвэр тус хорооны Засаг дарга гаргажээ. Уг фитнесийг тус хорооны хэсэг залуус үзэл бодлоороо нэгдэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгуулсан байна. Харин тухайн фитнес нь стандартын шаардлага хангаагүй, олон хүн цуглаж, байгаль орчин бохирдуулдаг учир тус хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар эсэргүүцэж, буулгах шийдвэр гаргасан аж.
Тэрбээр “Тэдний фитнес хэмээн нэрлэдэг стандартын шаардлага хангаагүй газар иргэд олноор цугларч, архидан согтуурч, гэмт хэрэг их гардаг. Саяхан хүчингийн хэрэг гарсан. Мөн байгалийг сүйтгэж, ногоон байгууламжийг шороогоор нь эргүүлж, маш их хог хаядаг. Түүнийг нь өдөр бүр дүүргийн хороо, цагдаа, нийтийн эргүүлийнхэн очиж цэвэрлэдэг. Би анх фитнес байгуулсан залууст “Стандартын шаардлага хангаж, өөр газар фитнес нээ. Хэрвээ тэгвэл би та нарт тусалж, хэрэгтэй тоног төхөөрөмж авч өгье” хэмээн газар зааж өгсөн.
Гэвч бүгдээрээ нийлж над руу дайраад “Чи газарт шунаж, биднийг хөөж байна. Залуучуудаа дэмжсэнгүй” гэдэг. Өнгөрсөн жил намайг эзгүй байхад Чингэлтэй уулын өвөрт фитнес нэртэй газар нээж, олныг цуглуулсан байсан.Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Энэ хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа” гэлээ.
Харин энэ талаар фитнес нээсэн залуучуудаас тодруулахад “Бид найзуудаараа нийлж, хэнээс ч мөнгө гуйлгүй өөрсдийнхөө хүчээр фитнес нээсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга биднийг эсэргүүцэж байна. Богд ууланд өдөрт хэчнээн мянган хүн гардаг шүү дээ. Харин манай фитнест 100 орчим хүн ирдэг. Хорооны Засаг дарга гаргасан шийдвэрээ эргэж хараасай гэж хүсэж байна” гэв.
| В.ХҮРЭЛБААТАР: Стандартын шаардлага хангаагүй уулын фитнест иргэд архидан согтуурч, хүчирхийллийн гэмт хэрэг гарсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |