Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Минж нутагшуулах, үржүүлэх” төвийг нийслэлийн орон нутгийн хамгаалалтад байгууллагын нөөц ангиллаар авах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн байгаль орчны газраас энэ онд нийт 145 га талбайг дээрх зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах төсөл боловсруулсныг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцуулсан юм. “Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨҮГ-ыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын төвөөс долоог км орчим газарт Туул голын экосистемийг байгалийн аясаар нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор 2012 онд байгуулсан. Харин 2019 оноос Нийслэлийн байгаль орчны газарт харьяалагдах болсон юм.
Минж нь усны төвшин багассан үед голын эрэгт суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулах, орчны чийгшлийг нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй мэрэгч амьтан. 2012 оноос хойш нийт 57 бодгаль минжийг Туул голын эх болон түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа. Судлаачид Туул голын эхэнд 100-150 бүл минжний популяц үүсгэсэн үед байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар тогтвортой өсөж үржих боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. Тиймээс уг ажлыг өргөжүүлэхийн тулд Минж үржүүлгийн төв орчмын газрыг нэмэгдүүлэн, 145 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахыг танилцуулсан юм. Улмаар үржүүлгийн төв орчимд цүнхээл үүсгэн минж нутагшуулж, тоо толгойг нэмэгдүүлэх, байгальд дасгах нөхцөлийг бүрдүүлэн, усны урсацыг нэмэгдүүлэн нөөцийг арвижуулах, экологийн боловсролын тогтолцоонд арга зүйн туслалцаа үзүүлэх эко тур болгон хөгжүүлэхийг зорьж байна. “Минж нутагшуулах, үржүүлэх” төвийг нийслэлийн орон нутгийн хамгаалалтад байгалийн нөөц ангиллаар авахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхын саналаар дэмжлээ.
Орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөсөн 145 га газарт нийслэл, дүүргийн захирамжаар иргэн аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрх зүйн актаар газар олгогдоогүй байна.
| Минж нутагшуулах, үржүүлэх 145 га газрыг орон нутгийн хамгаалалтад авна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |