Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Ганзориг таалал төгсжээ.
Тэрээр 1978-1981 оны хооронд сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хамтаар Зөвлөлт-Монголын хамтарсан Союз-39 сансрын хөлгийн нислэгт бэлтгэгдэж байсан юм.
Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн байна. М.Ганзориг 1975-1978 он хүртэл Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллахдаа үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах үүднээс тэргүүн туршлага, шинэ бүтээл оновчтой саналууд гаргасан нь үр дүнтэй болсон ба үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийн аварга болж байв.
Түүнчлэн 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд Сүхбаатарын одон,“БНМАУ-ын сансрын нисгэгч” цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон , 2006 онд “Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан. 1996 онд ШУ-ны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан юм. М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулжээ.
М.Ганзориг нь сансар судлал, сансрын нислэг зүйд оруулсан хувь нэмрийг үнэлж Гагарины алтан медаль, нислэг зүйг дэмжих олон улсын фондын гавьяа медаль, Ю.Гагарин, Г.Титов нарын нислэгийн ойн медалиудаар удаа дараа шагнажээ.
Америкийн газарзүйн нийгэмлэг түүний геоинформатикийн салбарт нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь үнэлж О.Миллерийн медалиар шагнажээ. Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал 2013 онд.
“Олон Эх Сурвалжийн Мэдээг Боловсруулах Арга Зүй” сэдвийн хүрээнд хийсэн хамтын бүтээлүүд нь Монгол Улсын Шинжлэх ухааны 2005 оны шилдэг бүтээлийн хоёрдугаарт байрт шалгарчээ.
| Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |