Манай улсад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, өдөрт дунжаар 10 хүн нас барж байна. Сүүлийн хоногт хоёр сартай нярайгаас 80 настай буурай хүртэлх 13 хүн нас барсан. Тэдгээр иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэтэл цахим орчинд хоёр сартай нярайг эмчлэх нь битгий хэл эмч ирж үзээгүй гэх мэдээлэл гарсан юм.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд энэ сарын 25-ны өглөө хоёр сартай нярай нас барсан. Тухайн хүүхэд коронавирусийн халдвартай иргэдийн ойрын хавьтал байсан. Хүүхдийн ээжээс энэ сарын 17-нд халдвар илэрч, биеийн байдал хүндэрсэн учир “Ачтан” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон.
Тус эмнэлэг нь орны хүрэлцээгүй учир нярай хүүхэд хүлээж аваагүй байна. Тиймээс нярайг аав нь гэртээ хэвтэн эмчлүүлэн, харж байсан. Өрхийн эрүүл мэндийн газраас түүний аавтай нь өдөр бүр утсаар холбогдож хүүхдийнх нь биеийн байдлын талаар асууж, тухайн иргэнд эм, тан дөхүүлж өгсөн байна лээ. Энэ сарын 21-нд нярайгаас коронавирусийн давтан шинжилгээ авахад халдваргүй гарсан байна. Тухайн үед нярайн биеийн байдал хэвийн байжээ. Гэрийн нөхцөлд хүүхэд эндэхэд эмгэг судлалын шинжилгээ хийх Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ганхүүтэй холбогдоход нярайг "Коронавирусийн халдвартай учир задлан шинжилгээ хийхгүй. Шүүхийн шинжилгээний ерөнхий төвд ханд" гэсэн байна. Харин Шүүхийн шинжилгээний ерөнхий төвтэй холбогдоход "Коронавирусийн халдвартай учир задлан шинжилгээ хийхгүй. Дүүргийн Онцгой комиссоос албан бичиг авч "Буян" компанид шарил хүргүүл" хэмээх чиглэл өгсөн байна. Хамгийн сүүлд үүрийн 03:00 цагт аав нь хүүхдээ угжсан байна. Гэтэл хүүхэд нь өглөөний 06:23 цагт нас барчихсан байсан” гэлээ.
| М.МӨНХДЭЛГЭР: Нярай сүүгээ уугаад, гурван цагийн дараа нас барсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |