“Аса”станцын 10 дахь дугаар өнөөдөр өндөрлөлөө. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцсон юм. Тэдний ярилцлагын хэсгээс онцлон хүргэе.
-Вакцин хийлгээгүй иргэдийг хэрхэн вакцинжуулах вэ. Зарим улс оронд тэдгээр иргэдийг торгоод эхэлчихсэн байна?
-Нийгмийн харилцаанд орж буй иргэн бүр вакцин хийлгэсэн байх ёстой. ОХУ вакцин хийлгээгүй иргэдээ ажил хийлгэхгүй байгаа. Дэлхий нийтээрээ коронавирусийн эсрэг вакциныг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл цөөн хэдэн улс орон эсэргүүцэж байгаа. Энэ бол улс орныхоо эсрэг хийж байгаа гэмт хэрэг гэсэн үг.
-Мутацид орж буй коронавирус манай улсад орж ирсэн үү. Хэрвээ орж ирээгүй бол хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Вирус байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Манайхан Япон Улс руу хэдэн сорьц явуулсан. Гэтэл монгол хувилбарын мутаци байна гэсэн. Өнөө маргаашгүй ахиад 60 хүний сорьц Японоос ирнэ. Түүний хариу их сонин байна. Нийгмийн сүлжээнд ванцин хийлгэх нь буруу, зөв гэж ярих нь буруу шүү. Бид заавал вакцинд хамрагдах ёстой.
-Даваа гарагаас 12-с дээш насны хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр вакцинжуулна. Олон улсад файзер вакциныг хүүхдэд тарьсан үр дүн ямар байна вэ?
-Вакциныг эхлээд лаборатори, амьтан, 30 мянгаас дээш хүнд хийгээд аюулгүй байдлыг үзэж, дархлаажуулалтыг хувийг шалгадаг. Бидний хэрэглэж буй бүх вакцин халдвараас урьдчилан сэргийлж, хамгаалах чадвартай гэдэг нь батлагдсан. Файзер вакцины үйлдвэрлэгч компани 12-с дээш насны хүүхдүүдэд тус вакциныг хийхэд аюулгүй гэдгээ зарласан. Мөн ДЭМБ-ын хажууд вакцины олон улсын зөвлөл байдаг. Тус зөвлөлөөс вакцин хийж болох эсэх талаар шийдвэр гаргадаг. Монгол Улс ДЭМБ-аас дэмжигдсэн вакцинуудыг хийсэн. Тийм учраас эмч хүний үүднээс хүүхдүүдээ вакцинд заавал хамруулаарай гэж зөвлөж байна. Вакцин хийлгэхгүй байх аюул нь халдвар аваад зогсохгүй цааш тарааж байгаа юм.
-Вакцинд хамрагдсан иргэдийн тархлаа тогтох хугацаа хэзээ дуусах вэ. Гуравдугаар тун вакцин хийх үү?
-Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа дархлаа 50 хувь буурч байна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр ойрын 2-3 жил 5-8 удаа вакцинд хамрагдах магадлалтай гэсэн судалгаа гарч байгаа. Энэ талаарх судалгааг олон улсын эрүүл мэндийн байгууллага хийж эхэлсэн. Бид вакцины гуравдугаар тунг хийхийг зөвшөөрөх ёстой. Коронавирусийн халдвар амархан алга болохгүй. Хамрын ханиадны эсрэг улирал бүр вакцин хийдэг шиг вакцинд хамрагдаж эхэлнэ гэсэн үг. Хятад вакцин дөрвөн биетийн эсрэг эсрэг биет үүсгэдэг. Түүгээрээ илүү хамгаалах чадвартай. Бусад вакцин зөвхөн “S” биетийн эсрэг дархлаа тогтоодог.
-Гурав дахь тунгийн вакцинаа өөрчилж болох уу. Энэ төрлийн судалгаа бий юү?
-Энэ судалгааг одоо хийж байгаа. Өөрчилж болох магадлал өндөр байна. Комбинацийг солих нь дархлааг өдөөж, илүү сайн хамгаалах магадлалтай. Халдвар аваад шинж тэмдэг ирээгүй эдгэрсэн иргэд дахин халдвар авах эрсдэл өндөр. Яагаад гэвэл тухайн хүнд дархлаа сайн тогтоогүй байгаа юм. Байгалиас авсан халдварын дархлаа вакцинаас сул байна гэсэн үг.
| Ж.ЧИНБҮРЭН: Иргэд ойрын 2-3 жил 5-8 удаа вакцинд хамрагдах магадлалтай гэсэн судалгаа гарсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |