Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас хоёр километр гаруй зайд шар усны халиа үүсч 18 айлын хашаа байшин усанд автаж, хөлдсөн байдалтай байгаа. Шар усны үер сумын төв рүү орох эрсдэл өндөр байгаа бөгөөд далан сэтэрч, шар ус нэвтэрвэл дахин 14 айл усанд автах магдаллтай байгаа аж. Энэ талаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга О. Энхтүвшин тодрууллаа.
-Ренчинлхүмбэ суманд хэд хэдэн айл руу шар ус орж, хөлдсөн байдалтай байна. Юуны улмаас ингэж шар ус орж ирэв?
-Өмнө нь ингэж шар ус орж ирж байгаагүй. Анх удаа ийм тохиолдол үзэгдэж байна. Бид нарын таамаглаж байгаагаар саяхан болсон газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй. Энд тэнд том жижиг ан цав үүссэн. Хоёрдугаар сарын 4-нд шар ус халилаа гэсэн дуудлага тамгын газарт ирсэн. Сумын онцгой комисс хуралдаад газар дээр нь очиж үзээд хоёрдугаар сарын 5-нд дайчилгаа зохион байгуулж, үерийн далан босгосон. Үерийн далан босгосон боловч гурав хоногийн дараа эвдэрсэн. Ингээд аймгийн онцгой комисстой хуралдаж хоёрдугаар сарын 11-нд дахин дайчилгаа зохион байгуулаад далан босгосон. Ерөнхийдөө 18 айлын хашаа байшин усанд автаж, хөлдсөн байдалтай байгаа. Хүн амьдардаг байсан найман айлыг нүүлгэн шилжүүлж, эд хөрөнгийг нь мөн авран хамгаалсан. Хоёрдугаар сарын 11-нд босгосон далан маань дахин эвдэрсэн. Шар ус сумын төв рүү орж ирэх магадлал нэлээн өндөр байгаа учраас 13-нд мөн дайчилгаа зарлаж, 800 орчим метр газрыг хамарсан нэг метрийн өндөртэй далан барьсан.
Манай сумын төвтэй ойрхон Цагаан булаг гээд гол байдаг юм. Энэ голын ундарга нь сумын төвөөс хоёр километр орчмын зайд байгаа. Тэнд урсгалыг нь сааруулж, өөр тийш урсгах арга хэмжээ авсан. Энэ ажлын нөлөөгөөр урсгал арай намжсан. Сүүлд босгосон даланг шар ус даваагүй байгаа. Одоогоор шар усны түвшин нэмэгдээд л байна. Хэрэв далан сэтэрвэл 14 айл усанд автах эрсдэлтэй байгаа тул нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ сүүлд босгосон далан найдвартай гэж үзэж байгаа.
-Шар ус орж ирэх болсон гол шалтгааныг газар хөдлөлттэй холбон тайлбарлаж байна уу?
-Ер нь бол газар хөдлөлттэй холбоотой гэж бид таамаглаад байгаа. Одоо халиад байгаа Цагаан булаг голын ундарга өмнө нь ч хальдаг байсан. Гэхдээ голидрол нь өөр тийшээ байсан. Тодруулбал, голын ундарга мөсөн дээгүүрээ хальж, өөр тийшээ урсдаг байсан бол газар хөдөлсний дараагаар голын мөснөөс доош нэг метрийн зайд хөндий үүссэн. Ингэснээр халиа нь газраар урсаж эхэлсэн. Өмнө нь ингэж мөсний хөндий үүсч байгаагүй. Барагцаагаар нэг метр өндөр мөсний халиа үүссэн.
-Холбогдох мэргэжлийн хүмүүс газар дээр нь ажилласан уу?
-Хатгал тосгоны газар хөдлөлтийн станц гэж байдаг юм билээ. Тэндээс хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцсан. Газар хөдлөлтийн хэмжигч төхөөрөмжөө хоёр газар суурилуулаад явсан. Түүнээс биш ийм шалтгааны улмаас шар ус орж ирсэн гэсэн дүгнэлт гаргаагүй.
Шар ус сумын төв рүү орж ирэх магадлал нэлээн өндөр байгаа учраас хоёрдугаар сарын 13-нд дайчилгаа зарлаж, 800 орчим метр газрыг хамарсан нэг метрийн өндөртэй далан барьсан
-Найман айлыг авран хамгаалсан гэж хэлсэн. Үлдсэн 10 айл нь ямар байдалтай байгаа вэ?
-Үлдсэн арван айлын хувьд дотор нь хүн амьдардаггүй зуслангийн зориулалттай байшингууд бий. Дотроо эд хөрөнгө байхгүй, хоосон хашаа байшингууд усанд автаж, хөлдсөн хүн байгаа.
Ренчинлхүмбэ суманд зургаан удаа газар хөдлөлт мэдрэгдсэн
-Шар усны түвшин нэмэгдэж байгаа гэсэн. Сумын төв рүүгэээ орох эрсдэл хэр байна вэ?
-Дулаан ороод, шар ус хайлаад эхлэхээр далан сэтэрч, ус алдах эрсдэл байна. Үүн дээр сумын онцгой комиссоос давхар арга хэмжээ авч байгаа. Хэрвээ далан сэтэрсэн тохиолдолд хэчнээн айл өртөхөөр байна, тэр айлуудад албан мэдэгдэл өгч, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Эхний ээлжинд шар ус даланг давах эрсдэлд хүрвэл дахин өндөрлөнө.
-Хөвсгөл аймагт хэдэн удаа газар хөдлөөд байна вэ?
-Газар хөдлөлтийн давтамжийг сайн мэдэхгүй байна. Нэлээд олон удаа байх. Харин манай суманд бол зургаан удаа газар хөдлөлт мэдрэгдсэн.
| О.ЭНХТҮВШИН: Далан сэтэрч, шар ус нэвтэрвэл дахин 14 айл усанд автах эрсдэлтэй байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |