Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч, академич, химийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй шахмал түлшний барьцалдуулагч бодисын талаар ярилцлаа.
-Манай мэдээллийн сайт “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшинд ашигладаг барьцалдуулагч бодисондоо гурил хольдог талаар сурвалжилсан. Барьцалдуулагч бодистой гурил хольсноор агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлэх үү. Шинжлэх ухааны үүднээс тайлбар өгөх үү?
-Сайжруулсан шахмал түлшийг манай хүрээлэнгээс өнгөрсөн жил судалсан. Дэгдэмхий бодис, хүхрийн хий стандартын дагуу бага хэмжээтэй байсан. Харин ойрын хугацаанд шинжилгээ, судалгаа хийгээгүй болохоор нөхцөл байдал ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Цардуул нэмэгдсэнээр хүхэрт нэгдэл ихсэж, хордуулж байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Газрын хөрсөн дээр буй олон төрлийн амьтан, ургамал үхэж үрэгдээд, газрын хөрс рүү орж байгаа. Газрын хөрсөн дор ороод олон зуун жил хуримтлагдан шахагдаж хувиралд ороод эцэст нь нүүрс бий болдог.Тавантолгойн сайжруулсан шахмал түлш нь Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрийн хаягдал, үлдэгдэл байгаа юм. Тус нүүрсний халуун илч үүсгэх чадвар нь Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрснээс хоёр дахин илүү. Тийм учраас халууны боловсруулалт хийлгүйгээр барьцалдуулагч бодистой шууд шахаж үйлдвэрлээд сайжруулсан шахмал түлш гэж нэрлээд байгаа юм. Миний бодож байгаа боловсруулах арга бол Тавантолгойгоос авчирч байгаа нүүрсийг урдчилан 500-700 хэмд битүү халааж, халууны задралд оруулаад, хатуу үлдэгдлийг нь цардуултай хольж боловсруулбал жинхэнэ утаагүй түлш бий болно.
-Манай улсын хэрэглэж байгаа шахмал түлшний барьцалдуулагч бодисонд цардуулаас өөр ямар бодис ордог вэ. Бусад улс шахмал түлшээ хэрхэн боловсруулдаг вэ?
-Нүүрсийг халууны боловсруулалтад оруулж, халууны задралд орсны дараа агааргүй орчинд битүү халааж боловсруулаад давирхай, хий гаргадаг. Үлдсэн хатуу үлдэгдлийг нь барьцалдуулагчтай шахаж үйлдвэрлэдэг юм. Олон янзын барьцалдуулагч бодис байдаг. Манай улсын хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшинд ургамлын гаралтай цардуул хэрэглэж байгаа. Мөн давирхай, бусад органик бодис хэрэглэж болдог. Их хэмжээгээр үйлдвэрлэж буй тохиолдолд цардуулыг их хэрэглэдэг гэсэн үг. Шахмал түлшинд цардуулаас өөр бодис холих шаардлагагүй. Манай улс Хятадын цардуул үйлдвэрлэдэг үйлдвэрийн бодисын хаягдал, үлдэгдлийг оруулж ирдэг байх. Ургамлын гаралтай цардуул бодис нь нүүрснээс илүү гарч хордуулахгүй.
-Хими, хими технологийн хүрээлэнгээс шахмал түлштэй холбоотой судалгаа хийсэн үү?
-Манайх Багануурын нүүрснээс утаагүй түлш гаргах чиглэлээр ажиллаж байсан. Одоо хүрэн нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх судалгааны ажил хийж байгаа. Хийжүүлнэ гэдэг нь шатдаг хий гаргаж авна, шингэрүүлэх нь шатахуун болгож гаргана гэсэн үг. Гадаад руу гаргахад хямд үнэтэй гээд авдаггүй, дотоодын цахилгаан станц ашиглахаас өөрөөр хэрэглээгүй их хэмжээний хүрэн нүүрс бий.
-Өнгөрсөн жил Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь буурсан гэж үзсэн. Таны хэлж буй үйлдвэрийн аргаар боловсруулбал агаарын бохирдол 100 хувь буурах юм байна. Тэгэхээр шинэ үйлдвэрийн арга, технологи хэрэгтэй болох нь?
-Өндөр температурт боловсруулах боловсруулалтын технологи хэрэгтэй болж байгаа юм. Нүүрсээ өндөр технологиор боловсруулчихаар зах зээлд гаргах өртөг өндөр болж таарна. Тийм учраас нүүрс угаах үйлдвэрийн хаягдлыг барьцалдуулагч бодистой шууд шахаж хэрэглэж байгаа юм.
| Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч Б.ПҮРЭВСҮРЭН: Шахмал түлшинд цардуулаас өөр бодис ашиглах шаардлагагүй |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |