Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх, хот байгууллалтын зураг төслийн тусгай зөвшөөрөл олгох эрхийг цахимжуулжээ. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяраас тодрууллаа.
-Гурван төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар ямар давуу тал бий болох вэ?
-Засгийн газраас тавьж буй зорилтуудын нэг бол төрийн үйлчилгээг хөнгөлж, цааснаас татгалзах. Бид ч энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Олон нийтэд нээлттэй ил тод байх чухал зүйл бол газрын тусгай зөвшөөрөл юм. Үйл ажиллагаа явуулах гэж буй аж ахуй нэгжийн мэргэшсэн, мэргэжлийн боловсон хүчний асуудал, багаж тоног төхөөрөмжтэй байх шаардлага тавих чиглэлээр тусгай зөвшөөрөл олгодог. Геодези, зураг зүйн тусгай зөвшөөрлийг 240 орчим аж ахуйн нэгж авч, үйл ажиллагааг эрхэлж байна. Харин зураг зүйн үйл ажиллагаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг тав орчим аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан. Тус байгууллагууд хөрсний дээж авч, лабораторид баталгаажиж тайлан бэлтгэдэг. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, дүгнэлт гарсан эсэх талаар судалгаа, тайланг цаасаар бэлтгэдэг байсан. Харин одоо цахимаар дүгнэлт гаргаж, ажил сунгах эсэхийг шийддэг болсон. Бүх төрлийн тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаанд олгодог. Хот байгууллалтын зураг төслийн чиглэлээр 100 орчим аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэй байна. Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг жил бүр гаргадаг.
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хуульд хэрхэн заасан байдаг вэ?
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийх чиглэлээр газрын кадастр, мөн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр зөвшөөрөл авдаг. Төрөөс газар авч буй иргэн аж ахуйн нэгжид төлөв байдлыг танилцуулж, хуулийн дагуу таван жил тутам иргэн, аж ахуйн нэгж үргэлжлүүлэн танилцуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд тус үйл ажиллагаа харьцангүй сул байдаг байсан. Таван жилийн дотор эзэмшиж байгаа газрынхаа төлөв байдлыг ямар болгосон гэдгээ хянуулах ёстой. Тухайн газарт тос, масло асгаж бохирдуулах зэрэг зөрчил гардаг. Тиймээс газрын төлөв байдлыг хуулийн дагуу ашигласан эсэхэд хяналт тавьж дүгнэдэг. Гарсан дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч ажилладаг. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл сүүлийн үед нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил 50 орчим аж ахуйн нэгж энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл авсан.
Одоогийн байдлаар танай байгууллагатай хамааралтай хэчнээн компани тусгай зөвшөөрөлтэй вэ?
-Одоогийн байдлаар манай байгууллагатай хамааралтай 400 гаруй аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа. Тусгай зөвшөөрөл олгох дараагийн шаардлага бол мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх юм. Жишээ нь, нэг хүн арван компани дээр бүртгүүлчихээд тусгай зөвшөөрөл авсан зөрчил илэрдэг. Энэ мэт зөрчлийг цаасан хэлбэрээр нягталж чадахгүй. Үүнийг боловсролын нэгдсэн сантай холбож, ямар мэргэжилтэй хүн гэдгийг тогтоох боломжтой. Хоёрдугаарт, аль компани дээр нийгмийн даатгал төлдөг гэдгийг хянаж шалгах боломжтой. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн чанарыг сайжруулж байна гэсэн үг юм.
-Багаж, тоног төхөөрөмжгүй мөртлөө газрын тусгай зөвшөөрөл авч байсан зөрчил бий юү?
-Тусгай зөвшөөрөл авч буй аж ахуйн нэгж заавал өөрийн гэсэн багажтай байх ёстой. Өөр компанийн багажийг ашиглан тусгай зөвшөөрөл авдаг тохиолдол байсан. Үүнийг багажийн бүртгэлтэй холбож буй учир тусгай зөвшөөрөл авдаг. Шаардлага хангасан аж ахуйн хүсэлтийг хэн нэгний оролцоогүйгээр шийдэх боломж бүрдэж байна. Энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдээс иргэд үйлчилгээ авна. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг газартай иргэн заавал хийлгэх ёстой. Хугацаагаа сунгах гээд газрын албан дээр очих гэтэл таван жил нь өнгөрчихсөн байдаг. Иргэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим хаяг руу орж, хамтран ажиллах компаниа сонгоод үйлчилгээ авах боломжтой. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компанитай хамтран ажилласан бол дүгнэлтийг газрын алба хүлээн авахгүй гэсэн үг. Тэгэхээр тус систем рүү орж зөвшөөрлийн хугацаа дууссан компанийг сонгохгүй байх боломжтой. Энэ нь хамгийн чухал давуу тал болж байгаа.
| А.БАТБАЯР: Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цахим болгосон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |