Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулаас согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой зөрчил, дуудлага мэдээллийн талаар тодрууллаа.
-Сүүлийн 24 цагийн хугацаанд согтууруулах ундааны улмаас найман хүн амиа алдсан гэх мэдээлэл байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой хэчнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдрийн нэгдсэн мэдээ гаргасан. Энэ хугацаанд Цагдаагийн байгууллагад 4342 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн 66, зөрчлийн шинжтэй 1958 гомдол, мэдээлэл ирсэн. Мөн архидан согтуурч, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 352, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 367 дуудлага мэдээлэл байна. Баасан, бямба, ням гарагт 620 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүнээс баасан гарагт 220, бямбад 198, нямд 196 хүн эрүүлжүүлэгдсэн. Мөн 58 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байна. Хоногт дунджаар 19-22 эмэгтэй эрүүлжүүлэгдсэж байгаа. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр хоёр хүний аминд хүрч, гурван хүн осгож амиа алдсан. Суурь өвчтэй, эмчийн хяналтад байдаг архины хамааралтай 10 хүн нас барсан. Дээрх гурав хоногт 15 хүн нас барсан.
-Эрүүлжүүлэх байранд нэг иргэн амиа алдсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд нэг иргэн амиа алдсан гэх мэдээлэл бий. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Согтууруулах ундаа борлуулаагүй үед нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 70-80 дуудлага мэдээлэл ирдэг байсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 45-50 дуудлага ирсэн. Харин согтууруулах ундаа зарж эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл гурав дахин өссөн. Нийт дуудлага, мэдээлэл 1200-1400 хүрч байна. Баяр ёслолын өдрүүдэд 1800-2000 давдаг. Дуудлага, мэдээлэл ихэссэн нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой.
-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд ямар заалт байдаг вэ?
-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарахыг хориглосон байдаг. Мөн согтуу хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, орон сууцанд 22:00-07:00 цаг хүртэл хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил их гардаг. Үүнтэй холбоотойгоор хоногт дунджаар 100 гаруй дуудлага ирдэг.
| Б.АЛТАНЗУЛ: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр гурав хоногт 15 хүн амиа алдсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |