Коронавируст халдвар гарсан цагаас хойш амны хаалт, хамгаалалтын хувцас, улавч, малгай, бээлий, гар ариутгагч зэрэг халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бүтээгдэхүүн хүн бүрд хэрэгтэй болсон. Дээрх шаардлагатай бүтээгдэхүүнийг манай улсад “Мөнхийн тун” ХХК үйлдвэрлэж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хүргэдэг юм. Тиймээс “Мөнхийн тун” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батхишигээс тэдний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний нөөц, хүртээмжийн талаар тодрууллаа.
-Танай компани цар тахлын үед хэрэглэх ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Эрүүл мэндийн яам болон бусад аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар хамгаалалтын хувцас, амны хаалт, улавч, малгай, хормогч, гар ариутгагч зэргийг хийж байгаа. Хоногт 100 мянган амны хаалт үйлдвэрлэдэг. Улавч, малгай 2000 ширхэг, хормогч 3000 ширхгийг үйлдвэрлэж байна. Захиалгын дагуу шаардлагатай бүх газар хүргэж үйлчилдэг.
-Амны хаалт ямар үнэтэй зарагдаж байна вэ. Нөөц ямар байгаа вэ?
-Манайх бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг БНСУ-аас авдаг. Амны хаалт 500 төгрөг, хамгаалалтын хувцас 28 мянга, хормогч 9500, улавч, малгай 400 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа. Нөөц хангалттай сайн байгаа.
.jpg)
-Гар ариутагч, спиртийн нөөц ямар байна вэ?
-Гар ариутгагчийн спирт, ариутгалын бодис дутагдалтай байна. Спирт гарган авдаг үйлдвэрүүд будааны хомсдолд орсон гэсэн. Гэхдээ манайх бүтээгдэхүүнээ таслахгүйгээр бүх эмнэлэг, эмийн санд хүргэхийг хичээж байна. Бусад спиртийн үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нөөц удахгүй сайжрах байх гээд хүлээж байна. Манайх гар ариутгагч бодисыг гаднын орноос авдаг. Харин спиртээ дотоодын үйлдвэрээс авч, өөрийн үйлдвэр дээрээ нэгтгэн боловсруулж гаргадаг.
-Хөл хориотой үед бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хэрхэн авдаг вэ?
-Эрээн дээр гацах, цаанаас оруулахгүй байх, дугаарлах зэрэг хүндрэл гарч байгаа. Гэхдээ Эрүүл мэндий яамнаас тусгай зөвшөөрөл өгсөн. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг тодорхой бүтээгдэхүүн оруулж ирэх боломжтой. Заасан тоо, хэмжээнд нь багтаж, дугаарлан орж ирж байна.
-Танай үйлдвэр 24 цагаар ажилладаг. Нэг ээлжинд хэдэн хүн ажилладаг вэ?
-Манай үйлдвэр амралтын өдөр ажилладаггүй, ажилчдаа амраадаг. Бусад үед 24 цагаар ээлжилж ажиллана. Нийт 300 гаруй ажилтантай. Нэг ээлжинд 100 гаруй хүн ажилладаг. Тодорхой чиглэлийн дагуу хариуцсан ажлаа хийдэг. Үйлдвэр, эмийн сан, хүргэлт зэрэгт хуваагдаж ажилладаг. Ажилчдын унаагаар өглөө, оройдоо гэрт нь хүргэж өгч, авдаг.


| Д.БАТХИШИГ: Спирт, ариутгалын бодис дутагдалтай байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |