“Ми-8” онгоцны ослоор 14 жилийн өмнө амиа алдсан, талийгаач Үндэсний аврах бригадын алба хаагч, ахлах ахлагч А.Болдын хүү Б.Тэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр аавынхаа халуун залуу нас, хүч хөдөлмөр, амиа өгөхөөс ч буцахгүйгээр зүтгэж байсан ангид нь өдгөө ажиллаж байна.
-Аавынхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Миний аав Агаарын харуулын албанд 1984 онд орж байсан юм билээ. Тэр цагаас албандаа тасралтгүй ажиллаж байгаад 2007 онд зургадугаар сарын 14-нд онгоцны ослоор өөд болсон. Манай аав энэ салбарт ажиллаж байхдаа ой хээрийн олон түймэрийн дуудлагад ажиллаж, унтрааж, аварч байлаа. Мөн шүхрийн спортоор хичээллэдэг байсан. Би энэ ангид ажиллаж байгаа нь аавынхаа дутууг гүйцээх юм сан гэж бодсоны илрэл юм. Болд гэж хүний үргэлжлэл энэ ангид байх ёстой гэж би бодож, энэ албандаа үнэнч ажиллаж байна. Ангидаа ажиллаад 17 жил болжээ. Аавыгаа өөд болохоос гурван жилийн өмнө энэ ангид томилогдон ирж байлаа. Аавтайгаа 2006 онд анх түймэрт явж байсан. Тэр үед аав надад санаандгүй юм шиг хэрнээ олон чухал зүйл, амьдралын нарийн ширийнээс хүртэл ярьж, зааж өгсөн байдаг, одоо бодоход. Миний аав чинь ан хийх, уул хадаар явах дуртай, хамгийн сайхан сэтгэлтэй, хүнд ерөөсөө муу үг хэлдэггүй хүн байсан даа.

-Ослын тухай дуудлага та нарт хэзээ ирсэн байдаг юм бэ?
-Онгоц алга болсон мэдээ ангид анх ирсэн. Эхний эрлийн багт би багтаж, Зүүнхараа руу ниссэн. Биднийг хайж байхад “Онгоц олдлоо” гээд намайг Улаанбаатар руу буцаасан. Дарга нар “Гэр бүлийнхэн дээрээ очоод байж бай. Онгоц осолдсон учир гэр бүлийн хүмүүсээ тайвшруул” гэж явуулсан. Тэндээс гарахдаа аавыгаа амь үрэгдсэн гэж огт бодоогүй. Гэртээ ирсэн чинь ээж, дүү хоёр минь уйлаад, гэр нэг л хүйтэн угтахаар нь л бүгдийг мэдсэн. Зүүнхараагаас ирэх замдаа “Миний аав зүгээр байгаа” л гэж итгэсээр ирсэн. Одоо бодохоор маш хэцүү санагдаж байна. Тухайн үед айлын том хүү учраас шүдээ зуугаад тэвчиж байсан юм.
-Аав тань Тэрэлжид гарсан түймрийг унтраагаад ирсэн байсан уу?
-Тэрэлж рүү аав яваагүй, би явсан байсан. Мандал руу би явах байсан ч аав миний оронд явсан юм. Тэрэлжээс ирээд “Мандал явахаар боллоо” гээд аав руу залгахад “Хүүхэд чинь жаахан байхад чи үлд. Би явна” гэж хэлээд явсан. Манай том охин тухайн үед хэдхэн сартай байлаа. Аав бид хоёр машинтайгаа зөрөөд уулзаж чадаагүй. Намайг гэртээ очиход аав хэдийн явчихсан байсан. Тэгж л аавтайгаа хамгийн сүүлд утсаар ярьсан байдаг.
-Харамсдаг уу?

-Заримдаа аавынхаа оронд би явсан бол гэж боддог. Гэхдээ одоо аавынхаа хийж чадаагүй бүхнийг үргэлжлүүлээд явж байгаа болохоор гэж бодож сэтгэлээ тайвшруулдаг. Бас харамсахгүйн тулд би энэ албанд үнэнч зүтгэж байна. Аврагч гэдэг хүн чинь сэтгэлийн хаттай байх ёстой шүү дээ.
-Аврагч нар аавыг тань ослын газарт ямар байдалтай байсан гэж ярьдаг вэ?
-Ямар ч гэсэн ослын дараа амьд байсан юм билээ. Өөрөө мөлхөөд модны сүүдэрт суугаад “Ах нь яах вэ, наад хүмүүсээ гаргахаа бод” гэж хэлж байсан гэдэг. Тэгээд хоёр хоногийн дараа нас барсан гэсэн. Энэ тухай тухайн үед аавтай минь хамт байсан ах нар ярьдаг.
-Цогцос таних үйл ажиллагаанд танай гэр бүлээс хэн оролцсон бэ?
-Би орсон. Тухайн үед бүх зүйлийг нь цэвэрлэсэн байсан болохоор хэвлэлээр бичиж байсан шиг хүн харахын эцэсгүй, нүд хальтрам байгаагүй.
-Эрлийн багийнхныг осолдсон онгоцыг нэг хоногийн дотор олсон ч болоосой гэж боддог уу?
-Осол болсон газар нь тайга. Шууд олоход маш хүндэлтэй газар байсан. Тийм учраас тэгж боддоггүй. Бид тал дээрээс хүн хайгаагүй, өвсөн дотроос зүү хайж байхтай л адилхан байсан. Аврах, эрлийн ажил ямар байдаг, юу туулдагийг мэддэг учраас надад "Үнэхээр аргагүй байсан даа" гэж бодогддог.
-Аавыгаа ямар үед илүү санадаг вэ?
-Аавынх нь мөрөөдөл биелсэн үү?
-Би аавынхаа үргэлжлэл. Би офицер, спортын мастер болсон. Тэгэхээр миний аавын мөрөөдөл биелсэн байх. Би чинь аавынхаа мөрөөдөл нь байсан юм шүү дээ.
| “Ми-8” онгоцны ослоор амь үрэгдсэн алба хаагчийн хүү Б.ТЭЛМЭН: Би аавынхаа үргэлжлэл |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |