БХЯ-ны зэвсэг хүчний “Алдар” спорт хороо, БГД, “Аваргууд академи”-ийн дасгалжуулагч, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, МУГТ, Цэрэнбаатарын Цогтбаяр 1971 оны энэ өдөр мэндэлжээ. МУГТ Ц.Цогтбаяр 1990-ээд оны үед хэвтээ барилдааны ур чадвар, арга барил техникээр 57 кг-ын жиндээ Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдаж явсан шилдэг тамирчин байлаа. “Барселон-1992” олимпод Ц.Цогтбаяр төрсөн ах нар болох Ц.Хосбаяр, Ц.Энхбаяр нарын хамт зодоглосон ховорхон амжилтын эзэн. Нэг спортын төрөлд ах дүү гурав хамтдаа оролцсон нь Монголын чөлөөт бөхийн спортод төдийгүй дэлхийн спортын түүхэнд шинэ түүхийн хуудас бичиж, өдгөө ч бахархал болон дуурсагдаж байгаа билээ.
МУГТ Ц.Цогтбаяр 1991 онд ДАШТ-д шагналт тавдугаар байрт шалгарсан. “Барселон-1992” олимпын наадамд аравдугаар байр, Канад Улсын Торонто хотод 1993 онд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. АНУ-ын Атланта хотод 1995 онд болсон ДАШТ-д дөрөвдүгээр байр, “Атланта-1996” олимпын наадамд аравдугаар байрт шалгарч байв. Япон Улсын Хирошимо хотод болсон Азийн наадмаас алтан медаль, Тайландын Бангкокын Азийн наадмаас хүрэл медаль, Ази тивийн аваргаас алт, мөнгөн медаль авч байлаа. Чөлөөт бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа түрүүлж байсан юм.
Ц.Цогтбаяр багш дасгалжуулагчийн ажлын гараагаа 2000 оноос өөрийн төрсөн ах МУГД Ц.Хосбаярын хамт “Алдар” спорт хорооноос эхэлж өнөөг хүртэл дасгалжуулагчийн ажлаа хийсээр явна. Энэ хугацаанд Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн шавь нар чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Хамгийн сүүлд 2025 оны ДАШТ-ээс МУГТ П.Орхон, ОУХМ Т.Энхжин нар хүрэл медаль хүртээд байгаа билээ. Өсвөр үе, залуучуудын тив, дэлхийн аваргаас медаль хүртсэн Ц.Цогтбаяр багшийн шавь нарыг тоочиж баршгүй.
| ЭНЭ ӨДӨР ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ц.ЦОГТБАЯР МЭНДЭЛЖЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |