Улаанбаатар хотноо 2025 оны аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Төв Азийн орнуудын оюутны спортын байгууллагын удирдах ажилтны олон улсын зөвлөгөөн эхлэн хоёр дахь өдрөө Улаанбаатар зочид буудалд явагдаж байна. Хуралд 10 орны 30 гаруй төлөөлөгчид орж байна. Хурлыг Ази тивийн оюутны спортын холбоо, Олон улсын оюутны спортын холбоо, Монголын оюутны спортын холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.
Хурлаар төв Азийн орнуудын оюутны спортын холбоодын үйл ажиллагааны тухай илтгэл, мэдээллийг сонсож, тухайн бүс нутагт оюутны спорт хэрхэн хөгжиж байгаа, хүндрэл ба бэрхшээл, оюутны бие бялдрын хүмүүжил, оюутны дунд явагдаж байгаа биеийн тамир спортын арга хэмжээ, оюутны спортын амжилт, бүс нутгийн тамирчдын тив, дэлхийн тэмцээн, наадамд оролцох оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын асуудлыг хөндөн ярилцаж байна.
.jpg)
Тус хуралд төв Азийн Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Туркменстан Улсын Оюутны спортын холбооны төлөөлөгчид оролцож байгаа ба хурлын үйл ажиллагааг Ази тивийн оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Сингапурын иргэн Сеетов, Чен Фаве удирдаж явуулж байгаа юм. Мөн АОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид нь БНХАУ-аас иржээ.
Хурлын үйл ажиллагаанд дараагийн бүс нутгийн хурлыг зохион байгуулахаар нэр дэвшиж байгаа зүүн Азийн бүсийн төлөөлөл Хятадын Тайвань, өмнөд Азийн төлөөлөл болох Тайланд Улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид оролцож, туршлага судлан ажиллаж байна. Монгол Улсаа төлөөлөн Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа, МОСХ-ны Удирдах зөвлөлийн зарим гишүүд хуралд орж байгаа юм.
Ази тивийн оюутны спортын холбооны бүсийн анхдугаар хурлыг Монгол Улс санаачлан хүлээн авч байгаа ба цаашид Азийн бусад бүс нутагт явагдаж байхаар болж байна. Энэ хуралд ийнхүү 10 орны биеийн тамир, спортын удирдах байгууллагын ажилтан, биеийн тамирын их сургуулийн ректор, захирлууд, төрийн бус байгууллагын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Мөн түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр Ази тивийн оюутны спортын холбооны эмнэлгийн хорооны гишүүдийн ээлжит хурал болж байна.
| Азийн бүсийн оюутны спортын хурал өнөөдөр өндөрлөнө |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |