Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын иогчдын холбоо Монгол, Энэтхэг хоёр улс иогийн чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, “Иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү айлчлалын хүрээнд Монголын иогчдын холбоо (MYF) болон Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Морэржи Десай иогийн үндэсний хүрээлэн” (MDNIY) хооронд “Иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байна.
Санамж бичгийн хэрэгжилтэд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яам, India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar), Энэтхэг Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Embassy of Mongolia, New Delhi, India, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад хэргийн яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд Монголын иогчдын холбооноос гүн талархал илэрхийллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнд иогийн чиглэлээр академик болон судалгааны хамтын ажиллагаа өрнүүлэх. Иог, Аюурведийн уламжлалт зарчмыг орчин үеийн анагаах ухаантай уялдуулах судалгаа, нотолгоонд суурилсан удирдамж боловсруулах юм.
Мөн иогийн сургалт, лекц, семинар, хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулах. Монгол Улсад иогийн аюулгүй хэрэглээг дэмжих, олон нийтэд зөв ойлголт түгээх болно. Иогийн боловсролын хөтөлбөр, сургалтын стандарт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно. Үүнээс гадна судлаач, багш, оюутан, мэргэжилтнүүдийн харилцан солилцоог дэмжиж, чадавхыг бэхжүүлэх юм. Иогийн сургалтын төвүүдийн төгсөгчдийг Yoga Certification Board (YCB)-ийн шалгуурт нийцүүлэн үнэлэх, магадлан итгэмжлэх үйл явцыг дэмжинэ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад иогийн шинжлэх ухаанд суурилсан сургалт, судалгаа, практикийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, боловсролын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн хоёр улсын уламжлалт мэдлэг, соёлын үнэт өвийг хуваалцаж, цаашдын түншлэлийн бат бөх суурийг тавьж байна.
| Монгол, Энэтхэгийн иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагаа эхлүүллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |