
-Чөлөөт бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа
-Улсын аваргаас хэд дэх медалиа хүртэж байна вэ?
-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д арав дахь удаагаа оролцож байна. Улсын аваргаас арван медаль хүртсэн амжилт үзүүлсэн байгаа.
-Улсын аваргын өмнө бэлтгэл, сургуулилалт хийж чадав уу?
-Бэлтгэл сургуулилалт жаахан дутуу хийсэн. Хангалттай, санаандаа хүртэл бэлтгэлээ хийж чадаагүй.

-2021 оны ДАШТ-ий 62 кг-д барилдсан үеийнх шигээ хурдтай, хурц дайчин барилдаан чинь энэ жил харагдсангүй. Сэргэлт авч амжилгүй л УАШТ-д орчихсон уу?
-Харин тийм ээ, бэлтгэл хийх хугацаа маш бага байсан болохоор санаандаа хүртэл бэлтгэлээ хийж чадсангүй.
-Энэ жилийн УАШТ-д 57 кг-д барилдлаа. Хэр их жин хасав?
-Жин их хасаагүй, миний жин бага байсан.
-Хэдэн жилийн өмнө авсан гарынх нь бэртэл гайгүй юу?
-Гарын бэртэл гэмтэл гайгүй болсон. Тамирчин хүний хамгийн гол дайсан бэртэл, гэмтэл байдаг. Тиймээс бэртэл гэмтлээс хол байхыг хичээж байна даа.
.jpg)
-ОУХМ Б.Хонгорзултай хийсэн барилдаанд өөрийнхөө барилдааныг гаргаж чадсангүй юу?
-Тийм ээ, өөрийнхөө бодож төлөвлөж хийнэ гэсэн зүйлээ хийж чадсангүй. Бэлтгэл дутуу болохоор санаа байв ч, барилдаан нэг л гарч өгөхгүй байлаа.
-Жин нэг их хасалгүйгээр 59 кг-д барилдах бодол байсангүй юу?
-Энэ жил олимпын жил, тиймээс олимпын жиндээ үзэх төлөвлөгөө байсан болохоор 57 кг-ын жинд барилдсан.

-Цаашид 57, 59, 62 кг-ын жингийн аль жинд тогтож барилдах вэ?
-Нэг хэсэгтэй, одоохондоо 57 кг-ыг жиндээ тогтож барилдах бодолтой байгаа. Жин их хасалгүй яг таарч байгаа.
-Өнгөрсөн жилийн УАШТ-ийг өнжсөн үү, барилдсан уу?
-Өнгөрсөн 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаагүй. Бага зэргийн, жаахан бэртэл, гэмтэлтэй байсан. Тэгээд хувийн шалтгаанаас болоод өнжсөн.

-П.Орхон, С.Цэрэнчимэд, Б.Шоовдор та нарын дунд хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнөдөг байсан. Тэнцүүхэн өрсөлдөөн байсан учраас өнөөдөр та нар дэлхийн аваргаас бүгд медаль хүртэж чадсан биз?
-Тийм ээ, бид ширүүн өрсөлдөөн дунд бие, биенээ хурцлан, хөгжүүлж чадсан. Тийм ч учраас бидний өрсөлдөөн дундаас хэн нь ч гадагшаа тэмцээнд явсан медальтай ирдэг байв. Манай 62 кг-ын бөхчүүд шударга, ширүүн өрсөлдөөн өрнүүлдэг байсан болохоор бүгд дэлхийн медальтан болсон байх. Мөн тэр өрсөлдөөн дунд барилдаж хөгжиж явсандаа маш их баярлаж явдаг.
.jpg)
-Дэлхийн аварга С.Батцэцэгийн олимпын бэлтгэл хангагч байсан. Тэр нь таны барилдааны ур чадвар дээшлэх үндэс болсон уу?
-Тийм шүү, тэр үед бэлтгэл хангагчаар нь явах маш гоё байсан. Бас их хариуцлага ирсэн. Миний үүрэг бэлтгэлийг нь сайн хангаж, аварга болгох зорилготой. Миний зүгээс тус болж чадах бүхнээ сайн хийхийг хичээсэн. С.Батцэцэг эгчээсээ ур чадвар, сэтгэл зүй , хувь хүнээс нь гээд бүх талаас нь үргэлж, үлгэр дурайлал авдаг. Өдөр бүр суралцаж явдаг. Маш их баярлаж талархаж явдаг даа. Мөн бэлтгэлийн бусад эгч нараасаа их олон зүйлийг сурч авсан. Намайг ч их шахаж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Тэр бүхний хүчинд би хурдан хөгжиж одоо энэ амжилтадаа хүрсэн гэж боддог. Үргэлж надад тусалж, дэмжлэг үзүүлдэг Төв аймгийн Батсүмбэр сумын захиргаа, нутгийн зон олон, хамаатан садан, найз нөхөд, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин багшдаа, бэлтгэлийн хамт олондоо маш их баярлаж явдаг гэдгээ уламжлан дамжуулья. Та бүхэндээ маш их баярлалаа.
| Э.ГАНТУЯА: Манай 62 кг-ынхан шударга, ширүүн өрсөлдөөн, өрнүүлдэг байсан болохоор бүгд дэлхийн медальтан болсон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |