Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Бөх сонирхогч, наадамчин олон улсын харцага Ш.Мөнгөнбаатарыг өнөө жил өнгөтэй, сайхан барилдана хэмээн горилж байсан ч гэр бүлд нь хүнд уй гашуу тохиосон учир гурвын даваанд тахимаа өгсөн байна. Тодруулбал, Ш.Мөнгөнбаатар харцагын аав нь урд шөнө бурхан болжээ.
Тэрбээр, гурвын даваанд аймгийн начин Т.Дэчинжүрмэдэд тахимаа өгснийхөө дараагаар өөрийн цахим хуудсандаа ийн нийтэлжээ.
УЛСЫН ХАРЦАГА Ш.МӨНГӨНБААТАР:
-Аав минь 2022.07.11-ний орой бурханы орондоо дэвшсэн мэдээг сая авлаа. Хүний хайр гэж агуу юм аа. Миний барилдааныг бодоод, сэтгэлийг минь тайван байлгах гэсэндээ надаас нуусан гэр бүл, ах дүү нартаа мэхийн ёслоё.
Түүхт ойгоороо сайхан залууд гурвын даваанд тахимаа өглөө. Шударга, сайхан наадсандаа сэтгэл тэнүүн байна аа. Аав минь ч бас тэнгэрээс хараад баяссан байхаа. Аав минь 100 жилийн ойгоо угтаад, 85 насандаа үр хүүхэд биднийгээ орхин, тэнгэрт дэвшлээ. Уулзаж чадаагүй ч дэндүү их ухааны тань үргэлжлэл байхийг хичээнэ ээ. Өдий хүртэл тантайгаа хамт байсандаа эрх танхил, отгон хүү нь сэтгэл дүүрэн байна аа.
Тэнгэрт хүрэх зам нь гэрэлтэй байг. Хайрт аавдаа мэхийн ёслоё! Ум сайн амгалан болтугай
.jpg)
| Улсын харцага Ш.Мөнгөнбаатар: Миний барилдааныг бодоод, сэтгэлийг минь тайван байлгах гэсэндээ надаас нуусан гэр бүл, ах дүү нартаа мэхийн ёслоё |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |