Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон ярилцлаа. Уулзалтаас Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эдгээр залуус 2019 онд зохион байгуулсан “Алсын хараа 25 “Z” үеийнхэн” сэдвээр чуулсан 600 өсвөр үе, залуусын төлөөлөл юм. Засгийн газрын бодлогод шинэ үеийнхээ санал бодлыг тусгах болон “Алсын хараа 2050” бодлогыг илүү олон хүнд, ялангуяа залууст хүргэхэд клубийн гишүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн залуус өөрсдийн нийгмийн асуудалд гарц, шийдэл эрэлхийлсэн санал, судалгааг боловсруулж өгдөг байх нь зүйтэй гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт байгалийн ухааны хичээлийн цагийг нэмэх, сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болгох, багш нарын заах арга, чадварыг нэмэгдүүлэх, оюутнууд сурч буй мэргэжлийнхээ хичээлээр сурагчдад давтлага өгч, зааж зөвлөх, хүүхэд, залууст мэргэжил сонголт, сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө мэдлэг олгох зэрэг саналыг тэд хэлж байлаа.
“Z Generation” гэдэгт ойролцоогоор 10-25 настай хүүхэд залуусыг хамруулдаг. Тэд техник технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг, эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид, шинийг эрэлхийлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлдог байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
| Ерөнхий сайд “Gen Z” клуб байгуулахаар болжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |