Хөл хорионы үед хурал, цуглаан зохион байгуулсан хэмээн хэл амны бай болоод буй Ардчилсан намынхан ямартай ч өнгөрсөн амралтын өдрүүдэд ээлжит бус Их хурлаа хийж, намын даргаа батламжлав. Ингэснээр О.Цогтгэрэлийг дараагийн намын даргаар батлуулахаар Улсын дээд шүүхэд нэрийг нь хүргүүлэхээр боллоо. Мэдээж цахим хэлбэрээр сонгуулиа явуулсан С.Эрдэнийн талаас М.Тулгат бий. Тэд тавдугаар сарын 2-нд цахимаар Их хурлаа хуралдуулж, намын даргаа батламжлахаар товлоод буй. Угтаа бол Ардчилсан намынханы дунд хэн нь хүчтэй вэ гэх “дайн” өрнөсөөр байгаа юм.
Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон намын ээлжит бус Их хурлын ирц, идэвхийг харахад яалтчгүй Ц.Тувааны талынхан хүчтэй байх шиг. Нэг ёсондоо Ерөнхийлөгчөөр дэмжүүлсэн О.Цогтгэрэл намын дарга болоход тун ойрхон байна.

Цар тахлын үед хурал, цуглаан зохион байгуулах боломжгүй цаг үед Дүнжингарав төвийн урд талбайд гишүүд, дэмжигчид идэвхтэй цугласныг харахад намын даргатай болох нь Ардчилсан намынханд юу юунаас илүү чухал бололтой. Хэд тэдний зохион байгуулсан хурлыг хууль, дүрэм зөрчсөн хэмээн албан шахалтаар тараасан ч О.Цогтгэрэлийг намын даргаар батламжилж амжив. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан талынхан С.Эрдэнийн талаас нэг шат илүү яваа гэсэн үг. Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус Их хуралд 1316 төлөөлөгч оролцохоос 1210 нь өөрийн биеэр очиж, мандатын эрхтэй саналаа өгсөн. Ингэхдээ төлөөлөгчид 100 хувийн саналаар Ардчилсан намын найм дахь даргаар О.Цогтгэрэлийг батламжлахыг дэмжсэн гэх мэдээлэл бий. Харин үүнийг нь С.Эрдэнийн талынхан няцааж, “Ардчилсан нам нэг л нам, хоёр нам гэсэн ойлголт байхгүй. Ц.Туваан талын зохион байгуулсан ээлжит бус хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч үлдсэн хүмүүс нь ТЭСО корпорацийн хүмүүс гэх мэдээлэл байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой, хууль ёсны эрх бүхий намын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамгийн олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдсон. Дүрмийн бус үйлдэл гаргаж, хууль бус сонгууль зохион байгуулж, ээлжит бус бага хурлыг зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу болон бусад холбогдох хуулийн хариуцлага тооцно” гэх тайлбарыг өгчээ.
(2).jpeg)
Тэрбээр “Манай нам коммунист нам биш, манай нам ардчилсан нам. Тийм учраас би үгээ хэлнэ. Би нийслэлийн ардчилсан намынхаа даргын хувиар үгээ хэлнэ. Миний үгийг сонс. Над шиг үгээ хэлэх эр зоригтой хүний үгийг сонсчих” гэж үгээ хэлэх гэж хичээсэн ч хатуу эсэргүүцэлтэй тулгарч юу ч хэлж чадалгүй тайзан дээрээс буусан юм. “Нийслэлийн ардчилсан намын даргын хувьд үгээ хэлэхээр ирсэн гэдгээс харахад Ц.Тувааны талын Их хурлыг нийслэлийн ардчилсан нам хүлээн зөвшөөрсөн болж таарлаа.
Бүлгийн гишүүдээрээ дэмжүүлж, Ерөнхийлөгчөөр “крандуулсан” О.Цогтгэрэл М.Тулгатаас нэг алхмаар илүү явна. Хэрвээ Улсын дээд шүүх баталчихвал Ардчилсан нам албан ёсны даргатай болж, хөл толгойгоо олох нь гэх хүлээлт олны дунд байна. Харин шинэ даргыг олон ажил хүлээж буй гэдгийг санах хэрэгтэй биз ээ. Наандаж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг тал тал ийш харсан намын гишүүдээ нэгтгэж, нэг үзэл санаатай, нэг үнэт зүйлтэй нам шиг нам болгох нь хамгийн эхний томоохон ажил болоод буй. Цаашлаад нэг намын дарангуйллыг халж, цагтаа хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хүчтэй лидертэй болох шаардлага байна. Улс төрд манлайлал үзүүлж, ядаж л Ерөнхийлөгчийн суудлаа хамгаалж үлдэх нь тэдний нэн тэргүүний ажил болоод буй. Намдаа шинэ салхи оруулж, тогтсон дүрэмтэй болохгүй бол сонгууль болгоны дараа намын тамга тэмдгээ аваад зугтдаг жишиг АН-д тогтох нь.
| Шинэ даргатай АН шинэчлэгдэж чадах уу |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |