Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд Цагаан сараар хойд хөршийг зорьж, буцахдаа 20 сая ам.доллар бэлнээр авч ирсэн. Мөн УОК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, хуульч А.Гансүх өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ дараах тайлбарыг өглөө.
-ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ руу яваад ирэхдээ 20 сая ам.доллар авчирч, УОК-ын албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдээлэл гараад байгаа. Үүнд тайлбар өгнө үү?
-ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэдэг мэдээлэл зарим өдөр тутмын сонин болон олон нийтийн сүлжээгээр тарж байна. Энэ мэдээлэл гүтгэлэг, хуурамч гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Улс төрийн зорилготой арга хэмжээ байж болзошгүй. Харин манай ажилтнууд ОХУ руу томилолтоор, төрийн тусгай чиг үүрэг биелүүлэхээр ажилласан нь үнэн. Бид албаны болон төрийн нууцыг хамгаалдаг тул тус улс руу ямар зорилгоор айлчилсныг хэлэх боломжгүй байна. Нэр дурдагдсан хүмүүс (Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц) манайд ажилладаг нь үнэн. Онгоц нисэхгүй учир манай ажилтнууд машинаар хил давж, Улаан-Үд хот хүртэл яваад, буцаж ирсэн. УОК-оос бүх зөвшөөрлийг хуулийн дагуу, бичгээр авсан. Манай ажилтнууд Засгийн газрын харьяаны ТЕГ, ЦЕГ, Татварын Ерөнхий Газрыг давж, их хэмжээний мөнгө оруулна гэж байхгүй. Хэрэв боломжтой бол эдгээр байгууллагуудын эрх мэдэлтнүүд, эрх баригчид л хийнэ.
-Таныг шүүхэд нөлөөлдөг хүн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэлсэн. ҮАБЗ шүүхэд нөлөөлөх боломжтой юу?
-Шүүгч хүний эрхийг зөрчсөн нь тогтоогдвол ҮАБЗ-ийн зөвлөмж гарган, эрхийг нь түдгэлзүүлэх заалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан байсан. Одоо энэ заалт хүчингүй болсон. Тэгэхээр бид шүүгчид ямар ч аргаар нөлөөлөх боломжгүй. Ялангуяа, шүүгчийн томилгоонд ямар нэгэн байдлаар оролцдоггүй. Шүүгчид ҮАБЗ шүүгч нарт нөлөөлөх ямар ч боломжгүй. Шүүгчийг томилоход ҮАБЗ-өөс тодорхойлолт ч авдаггүй.
-Таныг өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэх мэдээлэл удаа дараа гарч байна. Та тэр хүнтэй ямар холбоотой вэ?
-Б.Баасанцогтыг би танина. Намайг ЗТХ-ийн дэд сайд байхад МИАТ-т ажилладаг байсан. Түүнээс ҮАБЗ-д ажилладаггүй, ажиллаж ч байгаагүй.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийг удаашруулахтай холбоотой материал Б.Баасанцогт гэх хүний хувийн компьютероос олдсон. Үүнийг хөөгөөд үзвэл тантай холбогдож байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Эрүүдэн шүүхтэй холбоотой үйл ажиллагаа явагдах үед би энгийн иргэн байсан. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдоогүй байсан. Энгийн иргэн хүн ТЕГ-ын мөрдөж буй, маш нууцын зэрэглэлтэй хэрэгт нөлөөлөх, оролцох боломжгүй. Энэ талаар надад мэдээлэл алга. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д оруулна гэдгээ хэлсэн. Тэр үед нь би тайлбар өгнө.
| А.ГАНСҮХ: Би Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй ямар ч холбоогүй |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |